Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 182 орноос 124 дүгээр байрт жагсаж, өмнөх оноос 10 байраар ухарлаа
Б. Марал
2026-02-10
/
Улс төр

Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 182 орноос 124 дүгээр байрт жагсаж, өмнөх оноос 10 байраар ухарлаа

 

Транспэрэнси Интернэшнл байгууллагаас жил бүр авлигын төсөөллийн индексийг зарладаг. Тэгвэл өнгөрөгч 2025 оны дүнг өнөөдөр /2025.02.10/ зарлалаа. Тодруулбал, авлигын төсөөллийн индексээр манай улс 182 улсаас 124 дүгээр байрт эрэмбэлэгдлээ. Манай улсын хувьд өнгөрөгч онд 114 дүгээр байрт эрэмбэлэгдэж байсан бөгөөд ингэснээр энэ онд 10 байраар ухарсан үзүүлэлт боллоо. Ингэхдээ авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашигласан бөгөөд 100 онооноос 31 оноо авч ийнхүү үнэлэгджээ. 

Манай улстай энэ зэрэгцэж буюу 124 дүгээр байрт нийт зургаан улс жагссан байна. Үүнд, Беларус, Нигер, Турк, Узбекстан зэрэг улсууд оржээ.  Эргэн сануулахад, Монгол Улс 2020 оноос хойш буурсан мэт харагдавч ердөө хэдхэн онооны зөрүү, мөн бусад улсад авлигал ихсэхэд манайд буурсан мэт үзүүлэлт гарсан байна.

Эл судалгааг гаргагч Транспэрэнси Интернэшнл байгууллагаас улс орнуудад дараах асуудлуудад анхаарлаа хандуулахыг уриалж байна. Үүнд:

• Авлигатай тэмцэх чиглэл дэх улс төрийн манлайллыг шинэ шатанд гаргах, үүнд хууль тогтоомжийг бүрэн, үр нөлөөтэй хэрэгжүүлэх, олон улсын өмнө хүлээсэн амлалтуудаа биелүүлэх, мөн ил тод байдал, хяналт, хариуцлагыг бэхжүүлэх шинэчлэлүүдийг хэрэгжүүлэх.

• Иргэний орон зайг хамгаалах, үүний тулд сэтгүүлчид, төрийн бус байгууллагууд, шүгэл үлээгчдийн эсрэг халдлага, дарамтыг зогсоож, хараат бус иргэний нийгмийн үйл ажиллагааг хязгаарлах аливаа оролдлогыг таслан зогсоох.

• Авлигын мөнгө хил дамнан урсах боломжийг олгодог нууцлалын цоорхойг хаах, үүнд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд тавих хяналтыг чангатгах, мөн компани, итгэмжлэл, хөрөнгийн бодит эцсийн өмчлөгчийн талаарх ил тод байдлыг хангах арга хэмжээ зэрэг багтана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28