ОЮУН, СЭТГЭЦИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА
Б. Марал
2026-03-02
/
Нийгэм

ОЮУН, СЭТГЭЦИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА

 

Улсын Их хурлын гишүүн Х.Баасанжаргалын ажлын алба, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос оюуны болон сэтгэцийн ялгааг, мөн тэд эрх зүйн чадамжтай байх эрхтэй бөгөөд түүгээрээ дамжуулан суурь эрхээ эдлэх ёстойг үүрэг хүлээгч талууд, хуулийн салбарынхан, олон нийтэд ойлгуулж, тэдний эрх зүйн чадамжийг нэмэгдүүлэх бодлогын нөлөөллийн ажлыг эхлүүлээд байгаа ажээ.
Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, түүний зөвлөх, эксперт Б.Болороо, судлаач С.Амармэнд нар өнөөдөр буюу 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Тамгын газрын дарга Ш.Жолбарс нартай уулзлаа.
Уулзалтаар оюун, сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар санал солилцсон бөгөөд цаашид энэ төрлийн хүмүүсийн эрхийг хамгаалах, системтэй мэдээлэл өгөх, олон нийтийн мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх чиглэлээр хуульчдыг мэргэшүүлэх, Монголын Хуульчдын холбооны дэргэд дэд хороо байгуулах санаачилга гаргах, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Мөн хуульчдад зориулсан хэлэлцүүлгийг 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулахаар тохиролцлоо.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28