Энэтхэг, Канад харилцаагаа дахин сэргээж, цуврал хэлэлцээр байгууллаа
Б. Марал
2026-03-02
/
Дэлхий

Энэтхэг, Канад харилцаагаа дахин сэргээж, цуврал хэлэлцээр байгууллаа

 

Энэтхэгийн нийслэл Дели хотноо Канадын Ерөнхий сайд Марк Карни болон Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди уулзаж, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах цуврал хэлэлцээрүүдэд тохиролцсон байна. Хоёр талын мэдэгдлээс харахад өмнөх Ерөнхий сайд Жастин Трюдо-гийн үед үүссэн дипломат хурцадмал байдлыг түр орхиж, илүү прагматик хандлага баримтлахаар шийдсэн нь тодорхой байв.

Геополитикийн нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж буй энэ үед Канад, Энэтхэг зэрэг улсууд хамтран ажиллах нь зайлшгүй гэж Марк Карни онцолжээ. Тэрбээр “Хэрэв та хэлэлцээний ширээний ард суухгүй бол хүнд нөхцөлд орно" хэмээн өмнө нь хэлсэн үгээ дахин сануулсан байна.

Энэхүү бодитой хандлага нь өнөөдөр зарласан хэлэлцээрүүдээс тод харагдаж байна. Тухайлбал, ураны нийлүүлэлтийн хэлэлцээрийн хүрээнд Энэтхэг улс 2050 он гэхэд эрчим хүчний хэрэгцээ нь хоёр дахин нэмэгдэх тул цөмийн эрчим хүчинд ихээхэн найдлага тавьж байгаа бөгөөд тогтвортой ураны нийлүүлэлт шаардлагатай болжээ. Үүнийг Канад улс хангахаа амласнаар Энэтхэгийн эрчим хүчний аюулгүй байдалд чухал хувь нэмэр оруулах юм. Харин Оттавагийн хувьд энэ нь олон тэрбум ам.долларын бизнесийн боломж, мөн Энэтхэгийн зах зээл дэх нэр хүндээ сэргээх чухал алхам болж байна.

Марк Карни илтгэлээ дуусгахдаа XIX зууны Энэтхэгийн гүн ухаантан, нийгмийн зүтгэлтэн Свами Вивекананда-гийн үгийг иш татжээ. Тэрбээр “Бос, сэр, зорилгодоо хүрэх хүртлээ бүү зогс” хэмээн хэлж, Энэтхэг, Канадын түншлэл ч мөн адил зорилгодоо хүрэх хүртэл тасралтгүй үргэлжилнэ гэдгийг онцолсон.

Канадын Ерөнхий сайд дээд боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхээ мэдэгдэв. Одоогоор Канад улсад 400 мянга орчим Энэтхэг оюутан суралцаж байгаа нь АНУ-аас хоёр дахин, Их Британиас дөрөв дахин их тоо ажээ. Үүний хүрээнд Канад–Энэтхэгийн Авьяас ба инновацын стратегийн дор 13 шинэ түншлэл эхлүүлсэн бөгөөд Макгиллийн их сургууль, Торонто их сургууль, Британийн Колумбын их сургууль зэрэг нэр хүндтэй сургуулиуд хиймэл оюун ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан, дижитал архитектурын чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

Хоёр улс стратегийн эрчим хүчний түншлэл эхлүүлж, чухал ашигт малтмал, цэвэр эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тохиролцсон байна. Нарендра Моди Энэтхэг, Канад улсуудыг технологи, инновацын “байгалийн түншүүд” хэмээн тодорхойлж, хиймэл оюун ухааны дээд хэмжээний уулзалтад Канадын оруулсан хувь нэмрийг онцлон талархал илэрхийлжээ.

Мөн энэ айлчлалын үеэр чөлөөт худалдааны иж бүрэн хэлэлцээрийн яриа хэлэлцээг дахин эхлүүлэх хүлээлт өндөр байна. Марк Карни 2025 онд Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш Дели хоттой харилцаагаа сэргээж, дипломат сувгуудыг дахин нээсэн. Түүний Энэтхэг дэх айлчлал Мумбай хотоос эхэлж, бизнесийн удирдагчидтай уулзсан нь Канадын худалдааны түншүүдийг олон талт болгох стратегийн зорилготойг илтгэж байна. Уулзалтын үеэр эрчим хүч, технологи, хиймэл оюун ухаан, батлан хамгаалах, тарифын бодлогын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд АНУ-ын тарифын бодлогоос шалтгаалан хоёр улсын эдийн засагт үүсэж буй нөлөөг ч мөн хэлэлцэх ажээ.

Ойрын хугацаанд хоёр тал хамтын ажиллагааны дараагийн алхмууд, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэл дэх ахиц дэвшлийг албан ёсоор зарлах төлөвтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28