Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр Энхтайваны өргөн чөлөө, гол гудамж замын ачаалал 13-20 хувиар буурна
Б. Марал
2026-03-02
/
Нийгэм

Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр Энхтайваны өргөн чөлөө, гол гудамж замын ачаалал 13-20 хувиар буурна

 

Улаанбаатар хотын хөгжлийн 16 мега төслийн нэг болох Шинэ тойрог зам төсөл нь нэг болон хоёрдугаар тойрог замтай байхаар төлөвлөгдсөн. Энэ хүрээнд Нэгдүгээр тойрог зам төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын “Си Эс Си И Айком Консалтантс” ХХК болон “Шинжлэх Ухааны Академи хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн” 2025 оны нэгдүгээр сараас эхлэн боловсруулж, шат шатны мэргэжлийн байгууллагаар хэлэлцүүлэн батлуулж, хүлээлгэн өгсөн. Улмаар 2025 оны долоодугаар сард УИХ-аас тогтоол гарч, Тойрог замыг бүрэн санхүүжүүлэх эрх олгож, хууль эрх зүйн орчин бүрдсэн юм.

“Нэгдүгээр тойрог зам” төсөл нь хотын төвийг тойрон, таван дүүргийг дамжин өнгөрөх зургаан эгнээ бүхий нийт 24.7 км урт авто зам, найман байршилд олон түвшний огтлолцол бүхий уулзвартай байна. Трассын хувьд, Эрчим хүчний гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Толгойт, Баянхошууны уулзвар, Дэнжийн мянга, Хайлааст, Долоон буудал, Да хүрээ, Хилчиний гудамж, Цагдаагийн академийн өргөн чөлөөгөөр дайран өнгөрч, Дүнжингаравын орчимд Туулын хурдны замтай хоёр түвшинд огтлолцоно. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Энхтайваны өргөн чөлөө, гол гудамж замын ачаалал 13-20 хувиар буурах тооцоолол гарсан.  

Нийгэм, хөдөлмөр эрхлэлтэд оруулах хувь нэмэр

Төсөл хэрэгжсэнээр 3540 байнгын ажлын байр болж, үүний 85 хувийг орон нутгийн ажиллах хүчээр хангах боломжтой. Мөн шууд бус байдлаар 15 мянга орчим ажлын байр бий болно. Үүний үр дүнд нийслэлийн хэмжээнд ажиллах хүчний өсөлтийг 2 хувь нэмэгдүүлж, хөдөлмөрийн дутуу ашиглалтын бууралтыг 26 хувь, ажилгүйдлийг 37 хувиар бууруулах тооцоолол гарчээ.

Эдийн засгийн өгөөж 

Төслийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь тээврийн салбарын зардал, цаг хугацааны хэмнэлтээр хэмжигдэнэ. Тухайлбал, хотын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлснээр нийслэлийн замын түгжрэл 20-25 хувиар буурч, замын хөдөлгөөний дундаж хурд 4.8-5.5 км/цагаар өснө. Мөн төсөл хэрэгжсэнээр ослоос үүдэлтэй нийт хохирлын зардал 50 хувиар буурах учир эд хөрөнгө, цаашлаад хүний амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах судалгаа гарчээ.

Байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөлөл 

Төсөл хэрэгжүүлэх явцад байгаль орчинд үзүүлж болзошгүй нөлөөллийн үнэлгээг БОНХАЖЯ-ны сайдын 2014 оны А/117 дугаар тушаалаар баталсан аргачлал болон Дэлхийн банкнаас гаргасан “Байгаль орчны менежментийиг сайжруулах аргачлал, зөвлөмж”-ийн матрицын аргыг ашиглан гүйцэтгэсэн. Төсөл хэрэгжсэнээр өдөрт ялгардаг 35.9 кг тоосжилт 239 дахин буурах тооцоог гаргажээ. Зүлэгжүүлэлтийн талбай 14,500 м.кв-аас 256,400 м.кв хүртэл буюу 16.6 дахин нэмэгдэнэ. Ингэснээр хотын ногоон байгууламжийг өргөжүүлж, иргэдийн таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн 3000 орчим яндан устаж, гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28