Аялал жуулчлалын 11 бүсэд менежментийн төлөвлөгөө боловсруулж, иргэдийн оролцоог дэмжинэ
Б. Марал
2026-03-02
/
Улс төр

Аялал жуулчлалын 11 бүсэд менежментийн төлөвлөгөө боловсруулж, иргэдийн оролцоог дэмжинэ

 

Монгол Улсын Засгийн газар, Дэ Нэйче Консерванси болон Монголын Байгалийн Өв сангаас хамтран хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд байгаль орчинд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.

Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам, Монголын Байгалийн өв сангийн удирдах зөвлөлийн дарга М.Болдоо гарын үсэг зурав.

Ингэснээр талууд байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын баримт бичиг хамтран боловсруулж батлуулах, жишиг эко аялал жуулчлалын загварыг хөгжүүлэх, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг төрөлжүүлнэ. Мөн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дагаж мөрдөх стандарт, шаардлагыг боловсронгуй болгож, энэ салбарт санхүүгийн хөшүүргийг оновчтой ашиглах, байгаль хамгааллын тусгай шаардлагыг зээлийн шалгуур зэрэг санхүүгийн механизмтай уялдуулахад анхаарах юм. Талууд санамж бичигтээ хамтын ажиллагааны төлөвлөгөөг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхдээ ажлын хэсэг байгуулан жилд хоёроос доошгүй удаа дүгнэх, сайжруулахыг тусгажээ. Энэ нь байгаль хамгааллын үр нөлөөг нэмэх, тогтвортой аялал жуулчлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөл бүрдүүлэх, ТХГН-ийн хог хаягдлыг багасгах, байгальд ээлтэй аяллын соёлыг төлөвшүүлэхэд хувь нэмэр болох ажээ.

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар энэ үеэр ярихдаа, “Манай улс 2025 онд хамгийн олон жуулчин авсан. Жуулчид ихэвчлэн байгалийн үзэсгэлэнт газар аялдаг. Энэ нь байгаль хамгаалах орлогын эх үүсвэр болдог тул ТХГН-т хөрөнгө оруулах шаардлагатай гэж санамж бичиг байгууллаа. Жуулчдаас авах хураамжаар тогтвортой аялал жуулчлал, байгаль хамгааллыг санхүүжүүлэх нөхбөл бүрдүүлэхэд хамтарч ажиллана. ТХГТ-т нэг удаагийн хуванцрын хэрэглээг багасгах, хог хаягдлын менежментийг сайжруулах, байгальд үзүүлэх мөрөг нөлөөг багасгах судалгаа, аргачлал боловсруулах, нутгийн иргэдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарахаа онцоллоо.

Манай улсын эдийн засгийн солонгоруулахад аялал жуулчлал чухал үүрэгтэйг ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам тодотгоод, “Жуулчин авахдаа хог хаягдал бага, тогтвортой, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, илүү чанартай жуулчин татах бодлого хэрэгжүүлнэ. Улсын 12 аймгийн 17 газрыг аялал жуулчлалын бүсээр тодорхойлсон. Монголын Байгалийн өв сангийн дэмжлэгээр 11 газарт нь менежментийн төлөвлөгөө боловсруулна. Нутгийн иргэдэд түшиглэж байгаль хамгаалахын зэрэгцээ аялал жуулчлалаас тодорхой ашиг хүртэх тогтолцоо бий болгохыг зорьж байгаа. Бусад улс орон жуулчдаас байгаль хамгаалахад зориулж багахан хураамж авч хог хаягдлаа цэвэрлэх зэргээр ашигладаг зэргээр гадны сайн туршлагыг хэрэгжүүлж нутагшуулах нь чухал байна” хэмээв.

Монголын Байгалийн өв сангийн удирдах зөвлөлийн дарга М.Болдоо, “2024 онд байгуулагдсан манай сан олон улсын хандивлагчдын хөрөнгийг зөв зарцуулж удирдах үүрэгтэйгээс гадна улсын ТХГН-ийг 2030 онд 30 хувьд хүргэх, байгаль хамгаалахад нутгийн иргэдийг оролцуулж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, ТХГН-ийн санхүүжилтийг байнга тогтвортой болгох зорилготой. Санамж бичиг байгуулснаар ТНХГ-т нүүдлийн соёл, биологийн олон янз байдалд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд санхүү, мэргэжлийн туслалцаа үзүүлж, олон улсын жишигт нийцсэн ТХГН бий болгох юм. ТХГН-ийг загвар жишиг болгох олон улсын стандарт нэвтрүүлэх олон ажил хийнэ. Удахгүй тендер зарлан, хамгийн сайн үйл ажиллагаатай, тогтвортой жуулчлал хөгжүүлэх ТХГН-ийн байгаль, соёлыг тусгасан төслийг шалгаруулж 11-ийг нь сонгоно” гэлээ.

Санамж бичиг байгуулснаар дээрх байгууллагын хамтын ажиллагаа нь манай улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийг тэлэх, урт хугацааны тогтвортой санхүүжилтийн механизм бий болгох, хамгааллын нөлөөг нэмэх зорилго агуулж байгаа юм. Талууд тогтвортой аялал жуулчлалын тайлагналын загварыг Монгол Улсын Ногоон таксономи болон тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилттэй уялдуулан боловсруулж, хөрөнгө оруулагч, олон нийтэд ил тод мэдээлэхээс гадна төлөвлөсөн ажлаа хийх санхүүжилтийг хамтран бүрдүүлэх, бусад төслийг уялдуулах, үр дүнг нэмэх, сайн туршлага хуваалцахыг дэмжих ажээ.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт улсын аялал жуулчлалын бүсийг тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ салбарт байгаль, түүх, соёлын өв, аялал жуулчлалын нөөцийг хамгаалах, ногоон эдийн засгийн хөгжүүлэх чиглэлээр 12 аймгийн 17 газрыг улсын аялал жуулчлалын зайн хөгжлийн бүс гэж тодорхойлсон. Энэ хүрээнд байгаль соёлын нөөцийг зохистой ашиглах, дэд бүтцийг бий болгон, жуулчдын зорин очих бүс нутгуудад менежментийг сайжруулахыг зорьж байгаа билээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28