Мөсөнд авиралтын Дэлхийн цомоос Монголын баг хос медаль хүртэв
Б. Марал
2026-03-02
/
Соёл урлаг, спорт

Мөсөнд авиралтын Дэлхийн цомоос Монголын баг хос медаль хүртэв

 

Олон улсын уулчдын холбооноос зохион байгуулдаг Мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах 2026 оны дөрөв дэх цуврал тэмцээн Канадын Эдмонтон хотод болж, Монголын тамирчдаас Н.Сэлэнгэ түрүүллээ.

Мөсөнд авиралтын дэлхийн цомын хурдны төрөлд авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөн түүний хувьд 2025-2026 оны улирлын тэмцээнээс хоёр дахь алтан медалиа зүүж, Эдмонтонд анх удаа төрийн дууллаа эгшиглүүлэв.  Түүнчлэн шинэчилсэн чансаагаар 310 оноогоор бүх тамирчныг тэргүүлжээ. Ингэснээр хоёр жил дараалан дэлхийн чансааг тэргүүллээ. Түүний хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн цомын есөн цуврал тэмцээнд оролцохдоо таван алт, нэг мөнгөн медаль хүртсэнээс гадна гурван удаа шагналт IV байр эзэлжээ. Монгол төрийн дууллаа тэрбээр БНСУ, Швейцар, Франц, АНУ, Канад гэсэн 5 өөр улсад эгшиглүүлэв.

Тэгвэл олон улсын хэмжээний мастер Ч.Мандахбаяр Эдмонтоны тэмцээнээс хүрэл медаль хүртэв. Түүний хувьд энэ улирлыг дэлхийн цомын цувралаас хүрэл медальтай дуусгаснаар чансааны гуравт эрэмбэлэгдлээ. Харин Н.Хэрлэн VI, О.Сайханжаргал VIII байрт жагсав.

Ташрамд дурдахад, Н.Сэлэнгэ, Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Ч.Мандахбаяр нар 2025-2026 оны улирлын дөрвөн тэмцээнээс хурдны төрөлд хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэлтай дуусгалаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28