Д. Трамп: “Зорилго бүрэн биелтэл байлдааны ажиллагаа үргэлжилнэ”
Б. Марал
2026-03-02
/
Дэлхий

Д. Трамп: “Зорилго бүрэн биелтэл байлдааны ажиллагаа үргэлжилнэ”

 

АНУ болон Израилийн Ираны эсрэг эхлүүлсэн цэргийн ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж, бүс нутаг даяар өргөн хэмжээний агаарын цохилтууд солбилцсоор байна. Сүүлийн үеийн гол мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп  видео мэдэгдэл хийхдээ Ираны эсрэг “байлдааны ажиллагаа манай бүх зорилго биелтэл үргэлжилнэ” гэж мэдэгдэв. Тэрээр АНУ-ын талаас “цаашид ч амь үрэгдэгсэд гарах магадлалтай” хэмээн анхааруулсан байна. АНУ-ын Төв команд (CENTCOM)-ын мэдээлснээр Ираны цохилтын улмаас АНУ-ын гурван цэргийн алба хаагч амиа алдаж, тав нь хүнд шархаджээ.

Даваа гаригийн үүрээр Израиль Ливанд байрлах Хезболла-гийн  бай гэж тодорхойлсон объектуудыг агаараас цохисон байна. Үүний өмнө тус бүлэглэл Израилийн хойд бүс рүү пуужин харвасан аж. Hezbollah өөрийн мэдэгдэлдээ Ираны дээд удирдагч Али Хаменей амь үрэгдсэний хариуд “өөрийгөө хамгаалах хууль ёсны ажиллагаа” явуулсан гэж тайлбарлажээ.

Ираны эрх баригчдын мэдээлснээр охидын сургуульд туссан цохилтын улмаас дор хаяж 153 хүн амиа алдсан байна. Ираны Ерөнхийлөгч  уг халдлагыг “балмад, хүнлэг бус үйлдэл” хэмээн буруушаав.

Үүний зэрэгцээ Ираны пуужингууд Израилийн Бейт-Шемеш хотод тусч, Израилийн яаралтай тусламжийн байгууллагын мэдээлснээр дор хаяж есөн хүн амиа алдсан нь энэ дайны эхэлснээс хойших Израиль дахь хамгийн олон хохиролтой халдлага боллоо.

Бүс нутгийн нөлөө улам тэлж, Арабын Нэгдсэн Улс  Ираны хариу цохилтуудын улмаас гурван хүн амиа алдсан гэж мэдээлэв. Мөн Бахрейн, Иракийн Эрбил хот, Иордан улсад дэлбэрэлтийн чимээ сонсогдсон тухай мэдээллүүд гарчээ. Азийн зах зээл нээгдэхтэй зэрэгцэн дэлхийн газрын тосны үнэ огцом өссөн байна.

Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер АНУ-д Британийн цэргийн баазаас хамгаалалтын ажиллагаа явуулахыг зөвшөөрөх ч “одоогоор довтлох ажиллагаанд нэгдэхгүй” гэдгээ мэдэгдэв. Үүнтэй зэрэгцэн Их Британийн Батлан хамгаалах яам Кипрт байрлах RAF Akrotiri баазад сэжигтэй дроны халдлага гарсан бөгөөд Хааны нисэх хүчин хариу арга хэмжээ авч буйг баталлаа. Одоогоор хүний амь нас эрсдээгүй гэж BBC мэдээлэв.

Ливаны нийслэл Берут хотод оршин суугчид шөнийн 03:00 цагийн орчимд дараалсан хүчтэй дэлбэрэлтэд сэрсэн байна. Израилийн арми Хезболлог Ираны ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулж, Израилийн энгийн иргэдийг онилсон хэмээн буруутгаж, “хойд Израилийн иргэдэд заналхийлэхийг зөвшөөрөхгүй” гэж мэдэгдэв.

2024 онд АНУ-ын зуучлалаар Израиль, Ливан хоёр гал зогсоох хэлэлцээр байгуулж, нэг жил гаруй үргэлжилсэн мөргөлдөөнийг зогсоосон ч түүнээс хойш хоёр тал бие биеэ хэлэлцээр зөрчсөн гэж харилцан буруутгасаар ирсэн. Нийгмийн сүлжээнд тархсан бичлэгүүдэд Бейрутын өмнөд захын Дахие дүүргийн дээгүүр утаа суунаглаж, нисэх онгоцны буудал руу чиглэсэн гол замууд түгжирч, иргэд олноороо хотыг орхин гарч буй нь харагдаж байна.

Мөргөлдөөн ийнхүү өргөжиж, Ойрх Дорнод даяар тогтворгүй байдал нэмэгдэж буй энэ үед олон улсын хамтын нийгэмлэг дайны цар хүрээ улам тэлэх вий гэсэн болгоомжлол үүсээд байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28