Цасанд боогдсон малчдад эрүүл мэндийн тусламж үзүүлэв
Б. Марал
2026-02-27
/
Нийгэм

Цасанд боогдсон малчдад эрүүл мэндийн тусламж үзүүлэв

 

Дорнод аймгийн Халхгол суманд их хэмжээний цасаар шуурсны улмаас үүссэн гамшгийн хор уршгийг арилгахаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 20 цэргийн алба хаагч, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 329 дүгээр салбарын 6 цэргийн алба хаагч нийт таван нэгж техниктэйгээр ажиллаж байгаа билээ.

Цэргийн алба хаагчид өнөөдрийн байдлаар 5 бүлэгт хуваарилагдан Халхгол суманд хаагдсан зам давааг нээх, цасанд дарагдсан айл өрхүүдийн өвөлжөөг гаргах, өвс тэжээл хүргэх ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ зам дагуу таарч цасанд боогдсон автомашинуудыг татан гаргаж, иргэдийг болзошгүй эрсдлээс авран хамгааллаа.

Тэд ялалт тэмцлийн өлгий нутаг Халхгол сумынханд тусламжийн гараа ингэж сунгахын сацуу цасанд боогдоод удсан малчдад эрүүл мэндийн үзлэг хийж, шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлж явна.

Учир нь малчдад тусламж үзүүлж буй цэргийн алба хаагчдын дунд цэргийн эмч болох дэслэгч Д.Анхбаяр яваа бөгөөд тэрбээр бусад нөхөд нь хунгарласан өвөлжөөг цэвэрлэх хооронд гэрийн эздэд эрүүл мэндийн тусламж үзүүлж, даралт тогтворжуулах эмчилгээ хийхээс эхлээд тусламж дэмжлэгийг үзүүлж байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28