Орхигдон үлдсэн нефть тээвэрлэгч хөлгүүдийн нөхцөл байдал

Орхигдон үлдсэн нефть тээвэрлэгч хөлгүүдийн нөхцөл байдал

 

Сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхий даяар эзэмшигчид нь орхисон нефть тээвэрлэгч болон худалдааны хөлгүүдийн тоо огцом өсөөд байна. Үүний хамгийн том хохирогч нь далайчид болжээ.

Оросын нефть ачсан нэгэн танкер Хятадын усан хилээс гадна олон сар саатсан байна. Тус хөлөг дээр ажиллаж буй ахлах офицер Иван  “мах, гурил, загас гээд амьдралд хэрэгтэй энгийн хүнс хүртэл дутагдсан. Бид өдөр хоногоороо л тэсэж байлаа” гэж ярьжээ. Уг хөлөгт 750 мянган баррель Оросын түүхий нефть ачиж явсан ч багийнханд хэдэн сар цалин өгөөгүй тул Олон улсын тээврийн ажилчдын холбоо (ITF) хөлгийг “орхигдсон” гэж бүртгэсэн байна. ITF оролцсоноор далайчдын цалингийн тодорхой хэсгийг барагдуулж, хүнс ус хүргэж өгсөн ч ихэнх багийнхан одоо хүртэл хөлөг дээр гацсан хэвээр байна.

  • 2016 онд дэлхий даяар 20 хөлөг орхигдож байсан бол

  • 2025 онд энэ тоо 410 болж өссөн үүний улмаас 6,223 далайчин хохирчээ

Олон улсын далайн байгууллагын тодорхойлолтоор цалингаа 2 сараас дээш хугацаанд аваагүй, нутаг буцах зардлыг нь төлөөгүй мөн хоол хүнс, эмчилгээний дэмжлэггүй орхисон бол далайчинг орхигдсон гэж үздэг.

2025 онд орхигдсон далайчдад нийт 25.8 сая ам.долларын цалин олгоогүй байсны ихэнхийг ITF нөхөн олгуулжээ. Сүүдрийн флотын тэлэлт далайчдыг асар их эрсдэлд оруулж байна. Эзэмшигч нь тодорхойгүй, хариуцлагагүй хөлгүүдээс болж олон мянган хүн цалингүй, хүнсгүй, нутаг буцах боломжгүй болжээ. Энэ асуудлыг шийдэхийн тулд улс орнуудын хамтын ажиллагаа, далайн хууль, хяналтыг чангатгах шаардлагатай гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28