Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Б. Марал
2026-02-27
/
Улс төр

Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар өчигдөр Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүсэлтээр төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэврийн системийн талаар шинжилгээ хийж дүгнэлт, зөвлөмж гаргах зорилгоор Монголд ажиллахаар ирсэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Н.Наранбаатар УИХ-аас төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх зорилт тавиад ажиллаж байгаа энэ үед өнөөдрийн уулзалт цагаа олсныг онцлон тэмдэглэв.

Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд хагас хуримтлалын тогтолцоонд хэсэгчлэн шилжих, бүх ахмад настанд суурь тэтгэвэр олгох, тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих зорилтыг дэвшүүлээд байгааг дуулгалаа.

Мөн тэрбээр Улсын Их Хурлаас 2023 онд баталсан Нийгмийн даатгалын багц хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу ахмад настны тэтгэврийг тухайн жилийн инфляцын дундаж түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж, тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу үе шаттай шилжүүлэх зорилгоор даатгуулагчийн тэтгэврийн нэрийн дансыг нээж эхэлсэн гэж байлаа.

Түүнчлэн Монгол Улсын тэтгэврийн тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар товч танилцуулсны зэрэгцээ 2026 онд Нийгмийн даатгалын сангийн төсвийг 6.6 их наяд төгрөгөөр баталсан нь төсвийн нийт зарлагын 20 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 6.5 хувийг эзэлж байгаа бөгөөд тэтгэврийн даатгалын санд улсын төсвөөс 1.6 их наяд төгрөгийн татаас өгч байгааг дурдлаа. Байнгын хорооны дарга Олон улсын валютын сангаас хийж буй цалин хөлс, тэтгэврийн системийн талаарх шинжилгээ, судалгаа үр дүнтэй болж, холбогдох дүгнэлт, зөвлөмжтэй удахгүй танилцана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Олон улсын валютын сангийн төлөөлөгч Маурисио Сото Монгол Улсын Их Хурлаас төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэврийн асуудалд томоохон шинэчлэл хийхээр ажиллаж байгааг дуулахад таатай байгаагаа тэмдэглээд бидний хувьд ахмад настны нийгмийн хамгаалал маш сайн байх ёстой гэсэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамынхантай байр суурь нэгтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн сэдвийн хүрээнд холбогдох тоо, мэдээллээ цуглуулаад судалгаагаа, шинжилгээ хийж, хамгийн гол нь төсөвт үзүүлэх нөлөөлөл, үр дагаврын талаар үнэн зөв мэдээлэл, дүгнэлтийг та бүхэнд хүргүүлэх бөгөөд энэ нь Улсын Их Хурлаас төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийхэд оновчтой шийдвэр гаргахад хэрэг болно гэдэгт найдаж байна гэлээ.

Уулзалтаар талууд тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд хэсэгчлэн шилжих, бүх ахмад настанд суурь тэтгэвэр олгох, тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих зорилтуудыг хэрэгжүүлэхэд эдийн засаг, нийгэм, иргэдэд үзүүлэх нөлөөллийн сөрөг болон эерэг талууд, төрийн албан хаагчдын суурь цалин, нэмэгдлийн зохицтой харьцаа, бүтээмж гүйцэтгэлийн үнэлэмжийг хэрхэн үнэлж ирсэн бусад улс орнуудын сайн туршлагын талаар хөндөж, санал солилцлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28