“Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн гуравдугаар хурал болов
Б. Марал
2026-02-27
/
Нийгэм

“Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн гуравдугаар хурал болов

 

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн гуравдугаар хурал боллоо. Хуралдаанаар “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээтэй холбоотой Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг боловсруулж танилцуулах тухай, "Нүүдэлчдийн соёлын өв- Мал аж ахуйн ногоон хөгжлийн хөтөлбөр"-ийн концепц, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, төсөв, шийдвэрлэх асуудлыг хэлэлцлээ.

Мөн “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээнд оролцох гадаадын зочид, төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын жагсаалт, Бүгд Найрамдах Вьетнам Улсын морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн морьдыг эх орондоо авчрах, сэлгэх асуудлын явцыг танилцуулж, малчдын дунд цахим дэд бүтцийн хэрэглээг нэвтрүүлэх ажлын явцын талаар хэлэлцэв.

Шадар сайд Х.Ганхуяг дэд ажлын хэсгүүдэд хариуцсан чиглэлээрээ хөтөлбөр, төлөвлөгөөг эцэслэж, арга хэмжээний үзэл баримтлал болон Ерөнхийлөгчийн санаачилгатай уялдуулан уриа, логоны загварыг боловсруулахыг үүрэг болгов. Мөн “Нүүдэлчдийн соёлын өв-Мал аж ахуйн ногоон хөгжлийн хөтөлбөр”-ийн Засгийн газрын тогтоолын төслийг бэлтгэн танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, дэд ажлын хэсгийн дарга М.Бадамсүрэнд даалгалаа. Түүнчлэн холбогдох зарим бүтээн байгуулалтын ажлын төсвийг шийдвэрлэж, шаардлагатай арга хэмжээ авахыг Зам, тээврийн дэд сайд Г.Ганболдод үүрэг болгов.

Ирэх долоо хоногт ажлын хэсгийн үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, нэгдсэн төсвийг хэлэлцэн эцэслэж, зарим ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албаныханд Шадар сайд даалгалаа гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28