Үнэт цаасны арилжаа 133.7 тэрбум төгрөгт хүрч, 85.2 хувиар өсжээ
Б. Марал
2026-02-27
/
эдийн засаг

Үнэт цаасны арилжаа 133.7 тэрбум төгрөгт хүрч, 85.2 хувиар өсжээ

 

Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар энэ оны нэгдүгээр сард 133.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 85.2 хувь буюу 61.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Үнэт цаасны нийт гүйлгээний 65.3 хувь буюу 87.4 тэрбум төгрөг нь анхдагч, 34.7 хувь буюу 46.4 тэрбум төгрөг нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ байсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Үнэт цаасны гүйлгээний 55.3 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 16 хувийг компанийн хувьцаа, 15.9 хувийг Засгийн газрын, 12.7 хувийг компанийн бонд, 0.1 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэлж байна.

Арилжсан үнэт цаас энэ оны нэгдүгээр сард 48.3 сая ширхэг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 28.4 хувь буюу 19.2 сая ширхгээр багаслаа. Арилжсан үнэт цаасны 1.8 хувь буюу 880 мянган ширхэг нь анхдагч, 98.2 хувь буюу 47.4 сая ширхэг нь хоёрдогч зах зээлд арилжжээ. ТОП-20 дундаж индекс энэ оны нэгдүгээр сард 54871.4 нэгж болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3110.2 нэгжээр, өмнөх сарынхаас 2209 нэгжээр нэмэгдсэн байна.

Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн үнэлгээ энэ оны нэгдүгээр сард 14.2 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.4 хувь буюу 986.8 тэрбум, өмнөх сарынхаас 2.6 хувь буюу 364 тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Зах зээлийн нийт үнэлгээний 99.9 хувь буюу 14.2 их наяд төгрөгийг Монголын хөрөнгийн бирж, 0.1 хувь буюу 18.7 тэрбум төгрөгийг Улаанбаатар хөрөнгийн бирж тус тус эзэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28