Японы мэргэжлийн сүмо бөхийн ирэх сарын 8-нд Осака хотод эхлэх Хаврын башёгийн банцүкэг албан ёсоор зарласан байна. Банцүкэг сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн тэргүүлсэн бол хоёр башё дараалан түрүүлсэн Украины бөх Аонишики анх удаа озэки цолтнуудаа манлайлжээ.
Харин Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд 99 дэх башёдоо зодоглоно. Ингэснээр “Оошима” дэвжээнй бөх асан Кёкүтэнхотой зэрэгцжээ.
Банцүкэд 592 бөхийн нэр бичигдсэн байна. Монголоос таван зиндаанд 24 бөх барилдах ажээ.
© 2025 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ