Тариаланчдын зээлийн үндсэн төлбөрийг 6 сар хүртэл хойшлуулахаар боллоо
Б. Марал
2026-02-26
/
Нийгэм

Тариаланчдын зээлийн үндсэн төлбөрийг 6 сар хүртэл хойшлуулахаар боллоо

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан мэдээллээр ургац алдсан тариаланчдын зээлийн үндсэн төлбөрийг 6 сар хүртэл хойшлуулахаар болжээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын “Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2025 оны 204 дүгээр тогтоолоор байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган, мөндрийн улмаас 2025 онд ургац алдсан тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн 2023-2025 онуудад арилжааны банкнаас авсан Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй эргэлтийн хөрөнгийн зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг 6 сар хүртэлх хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэсний дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас холбогдох арилжааны банкуудтай Эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан аж.

Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг 6 сар хүртэлх хугацаагаар хойшлуулах шийдвэрт Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй эргэлтийн хөрөнгийн зээл авсан иргэн, аж ахуйн нэгжүүд хамрагдана.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газруудаас ирүүлсэн байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган, мөндөрт өртсөн иргэн, аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг нэгтгэн холбогдох арилжааны банкуудад хүргүүлжээ.

Иймд байгалийн давагдашгүй хүчин зүйл ган, мөндрийн улмаас 2025 онд ургац алдсан газар тариалан эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүд харилцагч арилжааны банкандаа хандаж хүүгийн хөнгөлөлттэй эргэлтийн хөрөнгийн зээлийн үндсэн төлбөрөө хойшлуулах арга хэмжээг авахыг анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28