“Эрдэнэс Тавантолгой” ХК 27.6 сая тонн нүүрс борлуулж, 1.7 тэрбум ам.долларын орлоготой ажиллажээ
Б. Марал
2026-02-26
/
Улс төр

“Эрдэнэс Тавантолгой” ХК 27.6 сая тонн нүүрс борлуулж, 1.7 тэрбум ам.долларын орлоготой ажиллажээ

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд өнөөдөр /2026.02.26/ компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан 2026 оны төлөвлөгөө, хүлээгдэж буй гүйцэтгэлийн мэдээллийг сэтгүүлчдэд танилцууллаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн нүүрс борлуулж, 1.7 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж Монгол Улсын төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж ажиллалаа.

2025 онд нүүрсний зах зээл уналттай, үнэ буурсан хэдий ч борлуулалтыг тасралтгүй хэвийн явуулж, тээврийн зохион байгуулалтыг сайжруулснаар 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэн нийт хувьцаа эзэмшигчдэд 786.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар ажиллаж байна.

Мөн Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, Загийн усны хоолой, Нүүрс тээврийн конвейер зэрэг нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийн төслүүдийг ашиглалтад оруулж, ордын нөөц баялгийг нэмэгдүүлэн урт хугацаанд үр ашигтай, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн.

2026 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 35 сая тонн нүүрс олборлож, 32.9 сая тонн нүүрс борлуулан, 7.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн.

Мөн УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу нээлттэй хувьцаат компани болох, Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг үе шаттайгаар ханган ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28