ХХБ Bpifrance‑тай Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээг шинэчлэн сайжруулах санхүүжилтийн гэрээ байгууллаа
Б. Марал
2026-02-26
/
Нийгэм

ХХБ Bpifrance‑тай Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээг шинэчлэн сайжруулах санхүүжилтийн гэрээ байгууллаа

 

Монгол Улсын иргэний нисэхийн салбарын агаарын навигацийн үйлчилгээг шинэчлэн сайжруулах, үндэсний чадавхыг нэмэгдүүлэх зорилготой цогц төслийн санхүүжилтийг зохион байгуулах хүрээнд ХХБ Бүгд Найрамдах Франц Улсын төрийн хөрөнгө оруулалтын банк Bpifrance‑тай хамтран ажиллаж, холбогдох санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү санхүүжилт нь ХХБ‑аас 2025 оны 7 дугаар сард Bpifrance‑тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэрэгжиж буй анхны санхүүжилт юм. Төсөл нь Улаанбаатар болон Сайншанд хотуудад байгуулагдах Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдийн цогц шийдлийг Thales группийн технологийн шийдлээр хэрэгжүүлэхэд чиглэж байна.

Санхүүжилтийн гэрээг ХХБ-г төлөөлөн Гүйцэтгэх захирал О.Орхон, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК‑ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Ганболд, Bpifrance банкны Экспортын зээл хариуцсан санхүүгийн захирал Hugues Latourette, Thales группийн Дэд ерөнхийлөгч Youzec Kurp нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

ХХБ нь Монгол Улсын тэргүүлэгч банкны хувьд 300 орчим гадаадын банк, санхүүгийн байгууллагуудтай тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажилласаар байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28