Б. Марал
2026-02-26
/
Улс төр

"Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж байна

 

Нийслэлийн 16 мега төслийн нэг "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох 24 МВт-ын дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийн иж бүрэн зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж байна.

Уг төслийг түлхүүр гардуулах нөхцөлөөр барьж байгуулах юм.

Нийслэлээс 2026 оныг "Бизнес эрхлэгчдийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан "Эмээлт эко аж үйлдвэрийн парк" ХК нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Төвийн Бүсийн Хөнгөн Үйлдвэрийн Цогцолбор ТӨХК-тай хамтран төслийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж байна. Тодруулвал, эрх бүхий байгууллагаар магадлуулсан "Арьс шир боловсруулах үйлдвэрийн зураг төсөл"-ийг Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдэд танилцуулж, хүлээн авах уулзалтыг зохион байгууллаа. Уг зураг төслийг танилцуулах нь үйлдвэрүүд өөрсдийн барилгын зураг төслөө боловсруулах, паркийн талбайд нүүн шилжих бэлтгэлээ хангах, үйлдвэрийн барилгажилтыг эхлүүлэх, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах, цаг хугацааг хэмнэх зэрэг ач холбогдолтойгоос гадна нэгдсэн нэг стандарт, технологийн шийдлийг үйлдвэрийн барилгуудын төлөвлөлтөд ашиглах боломжтойгоороо онцлог юм.

Одоогийн байдлаар "Паркийн нэгжийн гэрээ" болон "Паркт газар ашиглах гэрээ"-г байгуулсан арьс шир боловсруулах есөн үйлдвэр төслийн талбайд үйл ажиллагаа явуулах бэлтгэлээ хангаж байгаа бол техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулан бэлтгэл ажлаа хангаж буй найман үйлдвэр нэмэлтээр бүртгэгдээд байна.

"Эмээлт эко аж үйлдвэрийн парк" төсөл нь Улаанбаатар хот дахь арьс ширний үйлдвэрүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлж, малын гаралтай түүхий эдийг гүн боловсруулах замаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн кластер хэлбэрийн цогц хөгжлийг бий болгох, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл юм.

Түүнчлэн төвлөрсөн дэд бүтэц, байгаль орчны хяналт, бохирдлын нэгдсэн менежмент бүхий үйлдвэрлэлийн орчныг бүрдүүлснээр тогтвортой хөгжлийн бодлогыг бодитоор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28