Зэвсэгт хүчний алба хаагчид Халхгол сумын малчдад тусламж үзүүлж байна
Б. Марал
2026-02-26
/
Улс төр

Зэвсэгт хүчний алба хаагчид Халхгол сумын малчдад тусламж үзүүлж байна

 

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт энэ сарын 21-ний өдрөөс эхлэн байгалийн гамшигт үзэгдэл болж, улмаар зам даваа хаагдаж, айл өрхүүдийн хашаа, малын бэлчээр цасанд дарагдсан нөхцөл байдал үүссэн билээ. Үүнтэй холбогдуулан ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас 4 нэгж техниктэй 20 цэргийн алба хаагч 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Халхгол суманд үүрэг гүйцэтгэж байна.

Алба хаагчдын малчдадаа үзүүлж буй тусламжийн талаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Хуягт техникийн албаны дарга хошууч С.Сод-Эрдэнээс тодруулахад "Дорнод аймгийн Онцгой комиссоос тавьсан хүсэлтийн дагуу ЗХЖШ-ын дарга, Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар хошууч Б.Отгонбатаар ахлуулсан бүрэлдэхүүн Халхгол сумын малчдад 3 дахь өдрөө ажиллаж байна.

Манай алба хаагчид илүү олон малчдад хүрч ажиллах хүрээнд "Ялалт", "Ташгай" багуудад хуваагдаж, цасанд боогдсон зам давааг нээх, хүн бүл цөөтэй айл өрхүүдийн өвөлжөөний хунгарласан цасыг цэвэрлэх, нүүлгэх, аймгаас явуулсан хивэг тэжээлийг түгээх ажлыг тус тус гүйцэтгэж байна. "Ташгай" багт хошууч Б.Отгонбатаар ахлуулсан 17 цэргийн алба хаагч ажиллаж байгаа. Сумын төвөөс алслагдсан гамшгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас олон бүрэлдэхүүн ажиллаж байгаа нь тэр. "Ялалт" багт ахмад Д.Ганбаяраар ахлуулсан гурван цэргийн алба хаагч зам даваа нээх, тээвэрлэсэн өвс тэжээл хүргэх ажлыг гүйцэтгэж байна.

Мэдээж гамшгийн улмаас зам даваа хаагдсан байгаа учраас манай алба хаагчид өөрсдөө замаа цэвэрлэж, айлууддаа очиж байна. Тэгэхээр бага зэрэг хугацаа алдах тал байна. Одоогийн байдлаар "Ялалт", "Ташгай" багийн 50 гаруй өрх айлд өвс тэжээл хивэг хүргэж, хашаа хороог нь цэвэрлэж, цасанд боогдсон орон нутгийн зам, давааг нээх ажлыг тасралтгүй гүйцэтгэж байна. Манай алба хаагчид хаа нэг сүлжээтэй айлд очихоороо л холбоонд орж байна" гэсэн мэдээллийг өглөө.

Эх сурвалж: Зэвсэг хүчний Жанжин штаб

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28