Азийн компаниуд яагаад Трампын тарифын шийдвэрийг баяртайгаар хүлээж авсангүй вэ?
Б. Марал
2026-02-26
/
Дэлхий

Азийн компаниуд яагаад Трампын тарифын шийдвэрийг баяртайгаар хүлээж авсангүй вэ?

 

АНУ-ын Дээд шүүх өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Доналд Трампын хэрэгжүүлсэн тарифын өргөн хүрээтэй бодлогын гол тулгуур болсон эрх зүйн заалтыг хүчингүй болгосон ч Азийн орнуудын бизнесүүд баярласангүй. Харин ч дэлхийн хамгийн том хэрэглээний зах зээл болох АНУ-д нэвтрэх боломж улам бүр тодорхойгүй болж, экспортлогчид, үйлдвэрлэгчид, логистикийн компаниуд илүү их эргэлзээнд оржээ.

“Хэн ч тодорхойгүй байдалд дуртай биш,” хэмээн Сингапурт төвтэй эрүүл мэндийн бүтээгдэхүүний Haldyбрэндийг үүсгэн байгуулагч Пуш Шарма хэлсэн байна. Тэрбээр АНУ-ын зах зээлд нэвтрэхээр олон жил бэлтгэж, барааны тэмдэг бүртгүүлж, түгээлтийн түншүүдтэй хэлэлцээ хийсэн ч өнгөрсөн жил төлөвлөгөөгөө гэнэт хойшлуулахад хүрчээ.
“Бүх зүйл маш огцом өөрчлөгдсөн мэт санагдсан. Бид төлөвлөгөөгөө хойш тавихаас өөр аргагүй болсон,” гэж тэр хэлэв.

Трампын тарифын бодлого нь дэлхий дахины Хятадаас хараат байдлыг бууруулах зорилготой байсан. Гэвч экспортлогчид АНУ-ын худалдааны бодлого байнга өөрчлөгдөж буй нь эсрэгээрээ Бээжингийн үйлдвэрлэлийн ноёрхлыг сулруулах биш, харин улам бэхжүүлэх эрсдэлтэй гэж анхааруулж байна.

Баасан гарагт АНУ-ын Дээд шүүх Трамп тариф тогтоохдоо ашигласан онц байдлын тухай хуулиар ийм бодлого хэрэгжүүлэх эрхгүй гэж үзэн, олон тэрбум ам.долларын татварыг хүчингүй болгосон. Гэвч хэдхэн цагийн дараа Трамп Конгрессын зөвшөөрөлгүйгээр 150 хоногийн хугацаанд импортын татвар тогтоох боломж олгодог өөр хуулийг ашиглан дэлхий даяар 10 хувийн тариф ногдуулах захирамжид гарын үсэг зуржээ. Маргааш нь уг тарифыг 15 хувь болгоно гэж сүрдүүлсэн ч мягмар гарагт хүчин төгөлдөр болсон баримт бичигт 10 хувь хэвээр үлдсэн байв.

 Трамп шүүхийн шийдвэрийг шүүмжилж, тариф “өөр бүрэн баталгаажсан, шалгагдсан хууль эрх зүйн үндэслэлээр үргэлжилнэ” гэж хэлсэн ч нарийн төлөвлөгөө танилцуулсангүй.
Лхагва гарагт АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жэймисон Грир “шаардлагатай тохиолдолд” ойрын өдрүүдэд тарифыг 15 хувь болгоно гэж мэдэгдсэн ч аль улсуудад хамаарахыг тодорхойлоогүй.

АНУ-ын Цагаан ордны худалдааны бодлогын албанд ажиллаж байсан Моника Горман “Энэ шийдвэр тодорхойгүй байдлыг улам нэмлээ” хэмээн дүгнэж, шинэ тарифыг Вашингтон дараагийн арга хэмжээгээ бэлдэх зуурын “түр шийдэл” гэж нэрлэв.

АНУ-ын зах зээл асар том тул Азийн экспортлогчид түүнийг орхиж чадахгүй. Гэвч нэг жилийн турш үргэлжилсэн тарифын савлагааны дараа олон компани Вашингтоноос тодорхой байдал хүлээхээ больж, нийлүүлэлтийн сүлжээгээ өөрчилж, шинэ зах зээлд нэвтрэхийг зорьж байна.
Засгийн газар, бизнес, санхүүгийн зах зээлийн хувьд нэг л зүйл тодорхой байна: тодорхойгүй байдал үргэлжилнэ



 


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28