НҮБ: Украиныг дэмжэн тогтоолыг 107 улс дэмжиж, 51 улс түдгэлзэж, 12 улс эсэргүүцэв
Б. Марал
2026-02-25
/
Дэлхий

НҮБ: Украиныг дэмжэн тогтоолыг 107 улс дэмжиж, 51 улс түдгэлзэж, 12 улс эсэргүүцэв

 

2026 оны 2-р сарын 24-нд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 11-р Яаралтай Онцгой Хуралдаанд Украиныг дэмжих шинэ тогтоолыг хэлэлцэж, санал хураалт явуулав. Тогтоол нь энх тайван, Украиний бие даасан байдал, бүрэн бүтэн байдал, нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдлыг хүндэтгэхийг уриалсан ч хуулийн дагах хүчгүй баримт бичиг юм. НҮБ-ын бүрэлдэхүүн 193 улсын хувьд 107:12:51 гэх саналын харьцаа нь Украины асуудал дээрхи олон улсын байр суурь нь ерөнхийдөө дэмжлэгтэй боловч тодорхой зөрчилтэй хэвээр байгааг харуулж байна. 

Түггэлзсэн санал өгсөн орнуудын дунд АНУ,БНХАУ, Энэтхэг, Бразил, Казахстан, Узбекистан, Серби зэрэг олон улс байсан ба Монгол Улс мөн энэ бүлэгт багтсан гэдгийг олон эх сурвалж мэдээлжээ.  Америкийн хувьд тогтоолын зарим өгүүлбэр  ялангуяа Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дахин бататгах хэсгийг хасуулах санал гаргасан бөгөөд уг саналыг олон улс дэмжээгүй тул АНУ түдгэлзсэн санал өгсөн гэжээ. 

Тогтоол нь:

  • Украины энх тайван, бүх талын шударга эвлэрлийг уриалсан

  • Цэргийн мөргөлдөөнийг нэн даруй, нөхцөлгүй зогсоохыг шаардсан

  • Украинд бүрэн эрхт, тусгаар тогтносон улсын байдал болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийг дахин нотолсон

  • НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуулийн дагах шаардлагагүй шийдвэр юм.

Энэхүү санал хураалт нь Украины эсрэг Оросын довтлолт эхэлснээс хойш дөрвөн жилийн дараа дэлхийн улс орнууд хэрхэн байр сууриа тодорхойлж байгааг харуулж байна. Олон орон дэмжиж байгаа ч 51 улс шүүмжилж эсвэл болгоомжтой байр суурьтай байгаа нь мөргөлдөөнийг шийдвэрлэхэд олон талын дипломат нээлттэй харилцаа шаардлагатайг илтгэнэ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28