Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд долоон байршилд үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна
Б. Марал
2026-02-25
/
Улс төр

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд долоон байршилд үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна

 

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Е хэсэгчилсэн талбайд хэрэгжиж буй “Андын зам констракшн” ХХК-ийн төслийг бүрэн дуусгахад шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэх зорилгоор компанийн эзэмшилд байгаа зарим үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Нээлттэй дуудлага худалдааг ирэх сарын 11-ний өдрийн 11:00 цагт нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Б байрны хоёр давхрын 205 тоотод зохион байгуулна.

Энэ үеэр нийслэлийн Орон сууцны бодлогын газрын Дэд бүтцийн хэлтсийн дарга Г.Ганхүү “Андын зам констракшн” ХХК гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг 2021 онд хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар зургаан орон сууцыг ашиглалтад оруулсан бол зургаан орон сууцны барилга удааширч, зогсонги байдалд байна. Бид иргэд болон компанитай тогтмол уулзаж, төслийн явцын талаар мэдээлэл солилцож ажиллаж байгаа. Тус компанийн худалдах үл хөдлөх хөрөнгийг үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагуудаар үнэлүүлсэн бөгөөд уг үнэлгээнд үндэслэн дуудлага худалдааг зохион байгуулна. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдийг дуудлага худалдаанд оролцохыг урьж байна” гэв.

Андын зам констракшн” ХХК-ийн захирал Э.Лхагвасүрэн “Төсөлд нийт 320 айлын газар хамрагдсан. Үүнээс 139 өрх ашиглалтад орсон орон сууцанд орсон амьдарч байна. Төсөл өнөөдрийн байдлаар 25 хувийн гүйцэтгэлтэй, нийт 39.9 га талбайд хэрэгжиж байна. Төслийг 2027 оны хоёрдугаар улиралд бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Шаардлагатай хөрөнгийг бүрдүүлж, төслийг хугацаанд нь дуусгахын тулд компанийн зарим үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулахаар шийдвэрлэсэн” гэлээ.

 Дуудлага худалдаагаар борлуулах үл хөдлөх хөрөнгө:

  • Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, үйлчилгээний зориулалттай, 16 давхар, 70 хувийн гүйцэтгэлтэй “Жамух” тауэр барилга
  • Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 1144.73 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө
  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-ийн гарам орчимд байрлах, 495 м.кв, 90 хувийн гүйцэтгэлтэй, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 1 га газар
  • Дархан-Уул аймагт байрлах 330 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 1863 м.кв газар
  • Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатад байрлах, 70 хувийн гүйцэтгэлтэй, 5 давхар орон сууцны зориулалттай барилга
  • Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 9992 м.кв талбайтай бетон зуурмагийн үйлдвэр
  • Сэлэнгэ аймгийн Сайхан суманд хэрэгжихээр төлөвлөсөн, 360 айлын орон сууц, 300 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний талбай бүхий “Шинэ цогцолбор” зэрэг төслийг дуудлага худалдаагаар борлуулна.                                              

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28