Чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Япон улсыг зорилоо

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Япон улсыг зорилоо

 

Монголын чөлөөт бөхийн холбоо шинэчилсэн бодлогын хүрээнд тамирчдаа дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын шилдэг баг, дасгалжуулагч нартай хамтарсан бэлтгэлд тогтмол хамруулах зорилтыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Япон улсын Маэбаши хотын Икуэй их сургуульд дэлхийн шилдгүүдтэй хамтарсан хоёр долоо хоногийн бэлтгэлд оролцохоор зорилоо.

Тус хамтарсан бэлтгэлийг Японы нэрт дасгалжуулагч Казухито Сакай, Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагчдын бүрэлдэхүүн болон Японы бусад туршлагатай дасгалжуулагчид хамтран өргөн цар хүрээтэй удирдан зохион байгуулж байна. Бэлтгэлийн хөтөлбөр нь орчин үеийн бөхийн бэлтгэл, тактик, техник, бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэлийг хослуулсан цогц агуулгатайгаар явагдаж байна.

Хамтарсан бэлтгэлийн үр өгөөж нь тамирчдын техник, ур чадвар, хурд, тэсвэр хатуужлыг ахиулахын зэрэгцээ олон улсын түвшний өрсөлдөөнд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн шилдгүүдийн арга барил, туршлагаас шууд суралцах бодит боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог юм. Мөн багийн уур амьсгал, хамтын ажиллагаа, сахилга бат, бэлтгэлийн соёлыг олон улсын жишигт ойртуулж, цаашдын томоохон тэмцээн уралдаанд амжилт гаргах суурь нөхцөлийг бэхжүүлж буй юм.

Түүнчлэн энэхүү бэлтгэлийн үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр өөрийн биеэр оролцож, хамтарсан бэлтгэлийн явцтай танилцан, судалгаа хийж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцож ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28