Тайванийн ойролцоо Япон пуужин байрлуулна
Б. Марал
2026-02-25
/
Дэлхий

Тайванийн ойролцоо Япон пуужин байрлуулна

 

Япон улс 2031 он гэхэд Тайваний ойролцоох алслагдсан арал дээр пуужин байрлуулахаар төлөвлөж байгаагаа Батлан Хамгаалахын Сайд мэдэгдлээ. Энэ шийдвэр нь БНХАУ-тай үүсээд буй хурцадмал байдлыг нэмэгдүүлэх магадлалтай байна.

Агаарын довтолгооноос хамгаалах, нисэх онгоц болон баллистик пуужинг сөнөөх чадвартай агааын ангиллын пуужинг Японы баруун захын арал болох Йонагунид 2031 оны гуравдугаар сар гэхэд байрлуулах ажээ. Батлан хамгаалахын сайд Шинжиро Койзүми  энэ талаар анх удаа тодорхой хуваарь танилцуулсан байна.

“Дэд бүтцийн бэлтгэл ажлаас хамаарна, гэхдээ 2030 онд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” хэмээн тэрээр сэтгүүлчдэд хэлжээ.

Энэхүү мэдэгдэл нь Япон, Хятадын хооронд дипломат маргаан ширүүссэн үед хийгдээд буйгаараа онцлогтой. Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи өнгөрсөн арваннэгдүгээр сард Тайванийн аюулгүй байдлын талаар мэдэгдэл хийхдээ, хэрэв Хятад Тайваньд халдвал Японы өөрийгөө хамгаалж "болзошгүй" гэж парламентын гишүүдэд хэлсэн юм. Тэрээр энэ мэдэгдэлдээ бат зогсохоо энэ удаагийн үйлдлээрээ бататгаж байна.

Үүний дараа БНХАУ-ын зүгээс Хятадын иргэдийг Япон руу зорчихгүй байхыг уриалж, мөн “давхар хэрэглээний”  бүтээгдэхүүний Япон руу чиглэсэн зарим экспортыг хязгаарласан байна. Хятадын албаныхны үзэж буйгаар эдгээр компаниуд Японы “дахин зэвсэгжилт”-ийг дэмжиж байгаа гэв.

Йонагуни арал нь Тайваниас ердөө 100 км зайд оршдог бөгөөд аль хэдийн Японы Өөрийгөө хамгаалах хүчний баазтай. Тус аралд 1500 орчим хүн амьдардаг бөгөөд бүс нутгийн болзошгүй цэргийн мөргөлдөөнд өртөх вий гэсэн болгоомжлол оршин суугчдын дунд нэмэгдэж байна.

2015 онд оршин суугчид санал асуулгаар 632 нь дэмжиж, 445 нь эсэргүүцсэн дүнгээр Өөрийгөө хамгаалах хүчний бааз байрлуулахыг зөвшөөрч байв. Одоогоор 160 орчим алба хаагч уулын орой дахь радарын станцаас Хятадын тэнгисийн цэргийн хөдөлгөөнийг 24 цагийн турш ажиглаж байна.

Япон улс 2022 онд Оросоос ирэх аюул заналхийлэлд төвлөрч байсан аюулгүй байдлын бодлогоо өөрчилж, Зүүн Хятадын тэнгист Хятадын цэргийн идэвхжил нэмэгдэж буйтай холбоотойгоор баруун өмнөд алслагдсан арлуудын хамгаалалтыг бэхжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28