НҮБ-ын шинжээчид Суданд гарсан халдлага “геноцидын шинжтэй” гэж дүгнэв
Б. Марал
2026-02-25
/
Дэлхий

НҮБ-ын шинжээчид Суданд гарсан халдлага “геноцидын шинжтэй” гэж дүгнэв

 

Швейцарын Женев хотноо төвтэй НҮБ-ын дэмжлэгтэй хүний эрхийн шинжээчдийн баг Суданы баруун бүс Дарфур дахь Эл Фашер хотод өнгөрсөн аравдугаар сард зэвсэгт бүлэглэлүүдийн явуулсан ажиллагаа “геноцидын шинж тэмдэг агуулсан” болохыг мэдээллээ.

Тайланд дурдсанаар Rapid Support Forces (RSF) нь 18 сар үргэлжилсэн бүслэлтийн дараа Эл Фашер хотыг эзлэх үеэрээ араб бус угсаатнууд, ялангуяа загава болон фур үндэстнүүдийн эсрэг олноор нь хөнөөх, бэлгийн хүчирхийлэл үйлдэх, эрүүдэн шүүх, барьцаалан мөнгө нэхэх зэрэг ноцтой зөрчил гаргасан байна.

НҮБ-ын мэдээлснээр Эл Фашер хот нь Дарфур дахь Суданы армийн сүүлчийн түшиц газар байсан бөгөөд RSF аравдугаар сарын 26-нд хотыг эзэлжээ. Хотын 260 мянган оршин суугчийн ердөө 40 хувь нь амьд зугтаж чадсан, мянга мянган хүн шархадсан бол үлдсэн хүмүүсийн хувь заяа тодорхойгүй хэвээр байна. Зөвхөн аравдугаар сарын 25–27-ны хооронд 6000 гаруй хүн амь үрэгдсэн гэж НҮБ-ын Хүний эрхийн алба мэдээлжээ. Хотын 

захад орших Абу Шук дүрвэгсдийн хуаранд халдлага болохын өмнөхөн хоёрхон хоногийн дотор дор хаяж 300 хүнийг хөнөөсөн байна.

1948 онд батлагдсан “Геноцидын тухай конвенц”-д геноцид тогтоох таван шалгуур бий. Үүнд:

  1. Тодорхой бүлгийн гишүүдийг хөнөөх
  2. Бие махбод, сэтгэл санаанд ноцтой хохирол учруулах
  3. Төрөлтийг зогсоох арга хэмжээ авах
  4. Бүлгийг бие махбодын хувьд устгах нөхцөлийг санаатай бүрдүүлэх
  5. Хүүхдийг өөр бүлэгт хүчээр шилжүүлэх

НҮБ-ын хараат бус баримт тогтоох багийн дүгнэлтээр эдгээрээс дор хаяж гурав нь RSF-ийн үйл ажиллагаанд илэрсэн гэжээ. Тодруулбал, хамгаалагдсан угсаатны бүлгийн гишүүдийг хөнөөсөн, ноцтой бие болон сэтгэл санааны хохирол учруулсан, мөн тухайн бүлгийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн устгах нөхцөлийг санаатай бүрдүүлсэн нь олон улсын хуулийн дагуу геноцидын үндсэн бүрэлдэхүүнд хамаарна гэж тайланд дурдсан байна.

Баримт тогтоох багийн дарга, Танзанийн Дээд шүүхийн ерөнхий шүүгч асан Мохамед Чанде Осман “Энэ бол дайны санамсаргүй хэтрүүлэг биш, харин төлөвлөсөн, зохион байгуулалттай ажиллагаа бөгөөд геноцидын шинжтэй” гэж мэдэгджээ.

Тайланд “Эл Фашер хотын оршин суугчид бие махбодын хувьд туйлдсан, өлсгөлөнд нэрвэгдсэн, зарим нь зугтах боломжгүй байсан тул дараагийн гурван өдрийн аймшигт хүчирхийллийн өмнө хамгаалалтгүй үлдсэн” гэж онцолсон байна.

Судан улс 2023 оны дөрөвдүгээр сараас хойш армийн удирдлага болон хагас цэрэгжсэн бүлэглэлийн хоорондын зөрчилдөөнөөс үүдэн иргэний дайнд автсан. Зөрчил нийслэл Хартумд эхэлж, улмаар Дарфур болон бусад бүс нутагт тархсан юм. НҮБ-ын албан ёсны тооцоогоор дайны улмаас 40 мянга гаруй хүн амиа алдсан ч хүмүүнлэгийн байгууллагууд бодит тоо үүнээс хавьгүй өндөр байж болзошгүй гэж анхааруулж байна.

Суданд өрнөж буй энэхүү зэвсэгт мөргөлдөөн нь зөвхөн дотоодын хямрал төдийгүй бүс нутгийн аюулгүй байдал, олон улсын хүний эрхийн тогтолцоонд ноцтой сорилт учруулж буйг НҮБ-ын шинжээчид анхаарууллаа.


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28