Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
Б. Марал
2026-02-25
/
Нийгэм

Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо

 

Өвөрхангай аймгийн Хархорин суманд шинийн таван буюу 2026 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр орчин үеийн жишигт нийцсэн 100 ортой Нэгдсэн эмнэлгийн барилга нээлтээ хийлээ.

Шинэ эмнэлгийн барилга нь орчин үеийн дизайн шийдэлтэй, эмнэлгийн зориулалтын стандарт шаардлагад бүрэн нийцсэн бөгөөд үйлчлүүлэгчид, эмч, эмнэлгийн ажилчдад аюулгүй, тав тухтай, ээлтэй орчныг бүрдүүлжээ.

Эмнэлгийн оношилгоо, эмчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд компьютер томографийн (CT) аппарат, ходоодны дурангийн тоног төхөөрөмжийг шинээр суурилуулснаас гадна гемодиализын аппаратыг ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Ингэснээр зэргэлдээ сум, бүс нутгийн иргэд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг орон нутагтаа шуурхай, чанартай авах боломж бүрдэж байна.

Нээлтийн үеэр Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин "Орон нутагт орчин үеийн стандарт бүхий эмнэлгийг ашиглалтад оруулж буй нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэд амьдарч буй орон нутагтаа чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

Энэхүү бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан улс, аймаг, орон нутгийн удирдлага, санхүүжүүлэгч болон гүйцэтгэгч байгууллагууд, эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлье” гэв.

ЭХ СУРВАЛЖ: ЭРҮҮЛ МЭНД ЯАМ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28