Луврын Музейд хулгай гарсны улмаас захирал нь огцорлоо
Б. Марал
2026-02-25
/
Дэлхий

Луврын Музейд хулгай гарсны улмаас захирал нь огцорлоо

 

Францын нийслэл Парис хот дахь дэлхийн хамгийн том, хамгийн нэр хүндтэй музей болох Луврын музейн захирал Лоранс де Кар мягмар гарагт албан тушаалаасаа огцорлоо. Түүний огцрох шийдвэр нь өнгөрсөн жил гарсан, “зууны хулгай” хэмээн нэрлэгдсэн дуулиант хэргийн дараах хариуцлагын алхам боллоо.

Өнгөрсөн онд музейн Аполло галерейд хулгайчид нэвтэрч, Францын титмийн үнэт эдлэлээс нийт 88 сая еврогийн (ойролцоогоор 100 сая ам.доллар) үнэ бүхий үнэт зүйлсийг дээрэмдсэн юм. Энэ хэрэг нь тус музейн аюулгүй байдлын тогтолцоонд ноцтой асуудал байгааг илчилсэн.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Лоранс де Карын огцрох өргөдлийг хүлээн авснаа мэдэгдэж, “дэлхийн хамгийн том музей тогтвортой байдал, шинэ эрч хүч шаардлагатай энэ үед түүний гаргасан шийдвэр бол хариуцлагатай алхам” хэмээн онцолсон талаар Елисейн ордон мэдээлжээ. Лоранс де Кар өмнө нь огцрох хүсэлтээ гаргасан ч тухайн үед нь татгалзсан байдаг. Тэрбээр музейн “үнэт өв санг хамгаалах техникийн дэд бүтэц туйлын хоцрогдсон, бүр зарим талаар огт байхгүйтэй адил” байгааг хүлээн зөвшөөрч, үүнийг “аймшигтай явдал" гэж тодорхойлж байв.

2024 онд Луврын музей нийт 8.7 сая зочин хүлээн авсан бөгөөд нийт жуулчдын 13 хувийг АНУ-аас ирсэн жуулчид эзэлж, францчуудын дараа хоёрдугаарт бичигджээ. 

Энэхүү дуулиант хулгайн хэрэг нь Луврт тулгараад байсан бусад асуудлуудтай давхцсан юм. Өнгөрсөн жил музейн ажилтнууд хэт их ачаалал, хүний нөөцийн дутагдал, ажлын нөхцөлийн хүндрэл зэргийг эсэргүүцэн ажил хаялт зарлаж байв.

Лоранс де Кар 2021 оны есдүгээр сард Луврын музейн захирлаар томилогдож, 230 жилийн түүхэндээ анхны эмэгтэй захирал болсон түүхэн хүн юм. Түүний огцролт нь Францын соёлын салбарт томоохон өөрчлөлтийн эхлэл болж магадгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28