МОНГОЛ–ИХ БРИТАНИЙН УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛНА
Б. Марал
2026-02-25
/
Улс төр

МОНГОЛ–ИХ БРИТАНИЙН УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛНА

 

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Их Британийн Бизнес, худалдааны яамны Аж үйлдвэрийн асуудал хариуцсан сайд Крис Макдоналдтай Лондон хотноо уулзав.

Уулзалтын үеэр 2024 онд байгуулсан Монгол-Их Британийн хооронд байгуулсан уул уурхайн салбарт хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх хүрээнд хоёр орны яамдын хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар тохиролцов.

Түүнчлэн Монгол Улсын геологийн суурь судалгааны ажлыг хийх чиглэлээр хамтарч ажиллах, геологийн эрэл судалгааны ажил хийх чиглэлээр санхүүжилт гаргах, мэдээлэл солилцох, мэргэжилтэн бэлтгэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.

Мөн АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Грег Гайеттай 2026 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Лондон хотноо уулзаж, Монгол Улс, ЕСБХБ-ны хооронд уул уурхайн салбарт хамтран ажиллах асуудлаар ярилцав.

Тус Уулзалтын үеэр ЕСБХБ-ны зүгээс Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж үйлдвэрийн томоохон төслүүд дээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Монгол Улсын нутаг дэвсгэрт геологийн бүрэн суурь судалгаа хийж, цахимжуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Дашрамд дурдахад, ЕСБХБ нь 2006 оноос хойш манай улсад нийт 166 төсөлд 2.5 тэрбум гаруй еврогийн санхүүжилт олгосон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28