Өсөлтөд нэгдсэн шинэ хамтрал: “KHAN FALCONS”
Б. Марал
2026-02-25
/
Нийгэм

Өсөлтөд нэгдсэн шинэ хамтрал: “KHAN FALCONS”

 

ХААН Банк 35 жилийнхээ ойн босгон дээр сагсан бөмбөгийн спортын хөгжил, өсөлтийг дэмжих зорилгоор баруун бүсийн бахархал болсон “Khovd Falcons” (Ховд шонхрууд) багийг ивээн тэтгэж, албан ёсны хамтралаа эхлүүллээ. Ингэснээр тус баг цаашид “Khan Falcons” (ХААН шонхрууд) хэмээх шинэ нэр, гялалзсан эрч хүчтэйгээр талбайд гарахаар боллоо.

Үндэсний дээд лигийн 2025–2026 оны улирлын плэй-оффын эрхээ саяхан албан ёсоор аваад буй тус багийн хувьд энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн ивээн тэтгэлгээр хязгаарлагдахгүй, багийн цаашдын хөгжлийг дэмжих, шинэ залуу тоглогчдыг дэмжих, урт хугацааны амжилтын суурийг тавихад чиглэж байна. Мөн үүний зэрэгцээ Монголын сагсан бөмбөгийн спортыг илүү өндөр түвшинд хөгжүүлэх, ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэх орчныг бүрдүүлэх, хүүхэд, залуусыг уг спортоор хичээллэхэд урам зориг өгөхөд бодит хувь нэмэр оруулах зорилготой юм.

Өнгөрсөн онд “М хөгжлийн лиг”-ийн аварга “Khovd Falcons” баг 2014 оноос тасралтгүй, тууштай амжилтаа ахиулж ирсэн бөгөөд энэ хугацаанд Оргилуун лиг, 21 аймгийн лиг, Хөгжлийн лиг, Супер лиг болон Үндэсний дээд лиг зэрэг шатлалуудад өрсөлдөн туршлагаа зузаатгаад буй билээ.

“Khan Falcons” шинэ нэртэй болоод буй тус багийн бүрэлдэхүүнд 14 тоглогч, 3 дасгалжуулагч ажиллаж буй бол багийн ерөнхий менежерээр Үндэсний дээд лигт тоглож байсан  туршлагатай тамирчин С.Өрнүүнбилэг ажиллаж байна. Түүнчлэн багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, легионер тоглогч Brandis Raley Ross-ын оронд Монголын сагсан бөмбөг сонирхогчдын сайн танил Byron Wesley нэгдлээ.

ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын сагсан бөмбөгийн спортыг тогтвортой дэмжсээр ирсэн. Тодруулбал, сагсан бөмбөг шимтэн сонирхогч монгол үзэгчдэд 2015 оноос хойш NBA-гийн тоглолтуудыг шууд дамжуулан хүргэхэд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж ирсний зэрэгцээ 21 аймагт 3x3 сагсан бөмбөгийн стандарт талбай нийт 33-ыг байгуулж өгсөн. Мөн жил бүр орон даяар эдгээр талбайдаа хүүхэд, залуусын дунд 150 сая төгрөгийн шагналын сан бүхий “Khan Cup” тэмцээнийг амжилттай зохион байгуулж буй билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28