Өнөөгийн эдийн засгийн үнэлгээний тогтолцоо байгаль орчны жинхэнэ үнэ цэнийг тусгаж чадахгүй байгаа нь хүн төрөлхтнийг сүйрлийн ирмэгт хүргэж байна
Б. Марал
2026-02-09
/
эдийн засаг

Өнөөгийн эдийн засгийн үнэлгээний тогтолцоо байгаль орчны жинхэнэ үнэ цэнийг тусгаж чадахгүй байгаа нь хүн төрөлхтнийг сүйрлийн ирмэгт хүргэж байна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррешийн хэлснээр дэлхийн нягтлан бодох, эдийн засгийн үнэлгээний тогтолцоо байгаль орчны жинхэнэ үнэ цэнийг тусгаж чадахгүй байгаа нь хүн төрөлхтнийг сүйрлийн ирмэгт хүргэж байна.

Дэлхийн эдийн засаг бохирдол, хог хаягдлыг “шагнадаг” бүтэцтэй хэвээр байвал уур амьсгалын хямралыг зогсоох боломжгүй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш анхаарууллаа. Тэрбээр The Guardianсонинд өгсөн ярилцлагадаа эдийн засгийн амжилтыг хэмжих өнөөгийн тогтолцоог яаралтай, үндсээр нь өөрчлөх шаардлагатайг онцолсон байна.

“Бид байгаль орчны жинхэнэ үнэ цэнийг үнэлж, хүний хөгжил дэвшил, сайн сайхан байдлыг хэмжихдээ дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ээс давж харах ёстой. Ойг устгавал бид ДНБ бий болгож байна. Хэт их загас агнавал мөн л ДНБ өсч байна. Гэвч энэ бол жинхэнэ хөгжил биш.”

Олон арван жилийн турш улс төрчид, бодлого боловсруулагчид эдийн засгийн өсөлтийг ялангуяа ДНБ-ээр хэмжигдэх өсөлтийг нийгмийн хөгжлийн гол зорилго болгож ирсэн. Харин шүүмжлэгчид хязгаарлагдмал нөөцтэй гариг дээр хязгааргүй өсөлт хөөцөлдөх нь уур амьсгал, байгаль орчны хямралыг гүнзгийрүүлээд зогсохгүй тэгш бус байдлыг улам нэмэгдүүлж байна гэж үздэг.

“ДНБ-ээс цааш” санаачилга

Энэ оны нэгдүгээр сард НҮБ Женев хотноо “ДНБ-ээс цааш” нэртэй бага хурлыг зохион байгуулсан бөгөөд дэлхийн нэр хүндтэй эдийн засагчид оролцсон байна. Тэдний дунд Нобелийн шагналт Жозеф Стиглиц, Энэтхэгийн нэрт эдийн засагч Каушик Басу, тэгш байдлын судлаач Нора Лустиг нар байв. Тэд Гутеррешийн санаачилгаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд бөгөөд эдийн засгийн амжилтыг хүний сайн сайхан байдал, тогтвортой хөгжил, тэгш байдал гэсэн үзүүлэлтүүдээр хэмжих шинэ “хяналтын самбар” боловсруулах үүрэг хүлээжээ.

Тус бүлгийн өнгөрсөн оны сүүлээр гаргасан тайланд сүүлийн 20 жилд тохиолдсон дэлхийн хэмжээний хямралууд 2008 оны санхүүгийн хямрал, Ковид-19 цар тахал зэрэг эдийн засгийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх шаардлагыг улам хурцатгасан гэж дүгнэсэн байна. Мөн тайланд уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, бохирдол гэсэн “гурвалсан гаригийн хямрал” эдгээр сорилтыг улам дордуулж байгааг анхааруулжээ. Үүнээс гадна технологийн хурдацтай хөгжил хөдөлмөрийн зах зээлийг донсолгож, тэгш бус байдлыг нэмэгдүүлж байна гэжээ.

Профессор Нора Лустиг:

“ДНБ хэзээ ч хүний дэвшлийг хэмжих зорилгоор бүтээгдээгүй. Гэтэл өнөөдөр амжилтын гол шалгуур хэвээр байна” хэмээн онцолсон байна. Мөн “ДНБ бол капиталаас үнэ цэн олдог зүйлийг хэмждэг. Эцсийн дүндээ энэ тогтолцооны суурь болсон капитализм өөрөө асуудлын гол нь юм” гэж дүгнэсэн байна.
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28