Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, оноотой холбоотой мэдээллийг өнөөдөр /2026.06.29/ Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлого, зохицуулалтын газрын дарга Л.Ганбат танилцууллаа.

Тэрбээр "Элсэлтийн шалгалт энэ жил ноцтой зөрчилгүй зохион байгууллаа. Нийт 49 мянган шалгуулагч бүртгүүлснээс математикийн хичээлээр бүртгүүлсэн 33.116 сурагчийн 94 хувь нь шалгалтад хамрагдсан.

Хичээлүүдийн ирцийг харьцуулахад нийгэм судлал хамгийн өндөр, харин орос хэл, түүхийн хичээл хамгийн бага ирцтэй байсан.

Энэ нь шалгуулагчид 10 хүртэлх хичээлээс өөрийн сонголтоор бүртгүүлдэг бөгөөд бүртгүүлсэн бүх шалгалтад заавал оролцох үүрэггүй. Шалгалтын анхны оноог шалгалт дуусмагц шалгуулагч бүрд танилцуулж, дараа нь тусгай аргачлалаар хэмжээст оноонд шилжүүлэн 200-800 онооны үнэлгээг тооцдог. Элсэлтийн шалгалт нь шалгуулагчдыг эрэмбэлэх зорилготой уралдаант шалгалт учраас эцсийн дүнгээр нь жагсаадаг.

Энэ жил 10 хичээлийн хэмжээнд нийт 194 шалгуулагч 800 оноо авсан нь өнгөрсөн оны 163 шалгуулагчаас өссөн үзүүлэлт боллоо. Мөн шалгуулагчдын тоо өмнөх хоёр жилтэй харьцуулахад нэмэгдсэн байна. Сүүлийн дөрвөн жилээс олон улсын шалгалтын дүнг элсэлтийн шалгалтын оноотой дүйцүүлдэг болсон. Энэ жил 6032 шалгуулагч олон улсын шалгалтын оноогоо дүйцүүлсэн. Өмнө нь ийм хүсэлтийг ихэвчлэн хувийн сургуулийн сурагчид гаргадаг байсан бол өнгөрсөн жилээс эхлэн улсын сургуулийн төгсөгчдийн эзлэх хувь 80 орчим хувьд хүрсэн нь олон улсын шалгалтыг зөвхөн олон улсын хөтөлбөрөөр суралцсан хүүхдүүд өгдөггүйг харуулж байна.

Мөн энэ долоо хоногт шалгуулагчид өөрийн дүнтэй санал нийлэхгүй тохиолдолд хариултын материалаа тулган шалгуулах боломжтой. Өнгөрсөн жилүүдийн туршлагаас харахад шалгалтын материалыг уншиж засварладаг машин алдаа гаргаагүй.

Энэ жилийн Элсэлтийн шалгалтын үеэр улсын хэмжээнд 22 шалгуулагч гар утас авч орсон нь журмын зөрчилд тооцогдож, тэдний шалгалтын дүнг хүчингүй болгосон. Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Дараагийн элсэлтийн шалгалтын бэлтгэл ажил өвлөөс эхэлж, арваннэгдүгээр сард монгол хэлний шалгалт, арванхоёрдугаар сард элсэлтийн шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28