Мансууруулах бодистой холбоотой хэргээр 8 хүнд хорих ял оногдуулжээ
Б. Марал
2026-05-28
/
Нийгэм

Мансууруулах бодистой холбоотой хэргээр 8 хүнд хорих ял оногдуулжээ

 

Прокурорын байгуулагаас 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой 143 хүнд холбогдох 98 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 5 дугаар сарын 18-22 ны өдрүүдэд 9 хүнд холбогдох 3 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж, шүүх 8 хүнд 1,6-9 жилийн хугацаатай хорих ял, 1 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна. Ял шийтгүүлсэн хүмүүсээс 2 нь эмэгтэй, 3 нь энэ төрлийн гэмт хэрэгт өмнө нь ял шийтгүүлж байсан байна.

Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийг тоймлон хүргэж байна.

-Э.С (43 настай, эрэгтэй) нь 2023-2025 оны хугацаанд НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан, метамфетамин (methamphetamine)-ын агууламжтай, "мөс" гэх нэршилтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор их хэмжээгээр олж авч, бусдад удаа дараа худалдан борлуулсан, хадгалсан,

Л.Г (37 настай, эрэгтэй,) Ц.Ц (33 настай, эрэгтэй) нар нь Э.С-ээс дээрх бодисыг олж авсан, бусдад худалдсан, Б.Б (44 настай, эрэгтэй), А.А (34 настай, эмэгтэй) нар нь олж авсан, хадгалсан, хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт (сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Э.С -г сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах гэмт хэргийг байнга, тогтвортой үйлдсэн гэм буруутайд тооцож, 9 жилийн хорих ял, Л.Г, Ц.Ц, Б.Б нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг олж, авсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2-6 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, А.А-д 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн.

-Т.А (42 настай, эмэгтэй) нь БНХАУ-ын иргэн Z.X (50 настай, эрэгтэй) нар нь бүлэглэн НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтсан, метамфетамин (methamphetamine)-ын агууламжтай, "мөс" гэх хэрэглээний нэршилтэй, сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөртөө хэрэглэх зорилгоор олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Т.А, БНХАУ-ын иргэн Z.X нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Z.X-д 2 жил, 6 сар, Т.А-д 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

-Ц.С (49 настай, эрэгтэй) нь ... аймгийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, "өвс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар ...тоот гэртээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хориглосон сэтгэцэд нөлөөт бодсыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Ц.С-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж, нийт 3 жил, 10 сар, 17 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28