УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн засгийн орчны талаар санал солилцлоо
Б. Марал
2026-05-28
/
Улс төр

УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн засгийн орчны талаар санал солилцлоо

 

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт хувийн хэвшлийн үүрэг, ач холбогдлыг онцлон тэмдэглэж, бизнес эрхлэгчид нь ажлын байр бий болгох, татвар төлөх, улс орны эдийн засгийн өсөлтийг бодитоор дэмжих гол хүч гэдгийг тодотгов. Тэрбээр Монгол Улсын эдийн засгийн бүтэц шинэ шатанд шилжиж буй энэ үед төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлон хэллээ.

Мөн "Төр баялаг бүтээдэггүй, харин баялаг бүтээгчдийн төлсөн татварыг шударга, үр ашигтай хуваарилж, бизнес эрхлэх тогтвортой орчныг бүрдүүлэх үүрэгтэй" гэдгийг тэмдэглэж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, бизнесийн үйл ажиллагаанд үүсэж буй хүнд суртал, зохицуулалтын дарамтыг бууруулах, татвар төлөгчдөө дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Улсын Их Хурал анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн Засгийн газраас боловсруулж буй татварын багц хуулийн шинэчлэлд хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, салбарын төлөөллийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал бөгөөд энэ чиглэлд саналуудыг өргөн хүрээнд авч тусгах шаардлагатайг дурдав. УИХ-ын даргын зүгээс ийм төрлийн уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулж, бодит үр дүнд хүрэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Б.Пунсалмаа, Р.Батболд болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагууд, бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн төлөөлөл өргөнөөр оролцож, салбар бүрт тулгамдаж буй асуудлууд, тухайлбал татвар, санхүүжилт, зохицуулалт, зах зээлийн орчинтой холбоотой байр сууриа илэрхийлж санал солилцлоо.

Уулзалтаас гарсан саналуудыг нэгтгэн холбогдох бодлого, хууль эрх зүйн шинэчлэлд тусгах чиглэлд анхаарч ажиллах бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитоор бэхжүүлэх эхлэл боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28