Москва хотод дэлбэрэлт болж, цагдаагийн нэг алба хаагч амиа алджээ
Б. Марал
2026-02-24
/
Дэлхий

Москва хотод дэлбэрэлт болж, цагдаагийн нэг алба хаагч амиа алджээ

 

Москва хотын төв хэсэгт орших Савёловскийн төмөр замын буудлын талбайд мягмар гарагийн шөнө дэлбэрэлт болж, ОХУ-ын нэг цагдаагийн алба хаагч амиа алдаж, хоёр хүн шархадсан талаар Оросын Дотоод хэргийн яам мэдээллээ.

Тус яамны Telegram хуудсанд мэдээлснээр дэлбэрэлт шөнийн 00:00 цаг өнгөрсний дараахан болсон байна. Хойд Москва дахь Савёловскийн буудал нь нийслэлийн гол төмөр замын нэг юм.

Мэдэгдэлд дурдсанаар, халдлага үйлдэгч замын цагдаагийн алба хаагчид сууж байсан эргүүлийн автомашинд ойртож очоод тэсрэх төхөөрөмж дэлбэлсэн байна. Дэлбэрэлтийн улмаас нэг алба хаагч газар дээрээ амиа алдаж, хоёр нь шархаджээ. Харин халдлага үйлдсэн этгээд мөн хэргийн газарт нас барсан гэж мэдээлсэн байна.

Оросын төрийн өмчит ТАСС агентлагийн мэдээлснээр, онилсон эргүүлийн автомашин ихээхэн эвдэрсэн ч гал аваагүй аж. Орон нутгийн хэвлэлүүд төмөр замын ойролцоо зогсож байсан, цонх нь хагарсан цагдаагийн машины зургийг нийтэлжээ.

Дэлбэрэлтийн дараа тухайн бүсийг цагдаагийнхан бүслэн хамгаалалтад авч, хэд хэдэн түргэн тусламжийн машин очсон байна. Анхны мэдээллээр халдлага үйлдэгч зугтсан гэж мэдэгдсэн ч, удалгүй хэргийн газрыг шалгаж, хяналтын камерын бичлэгийг нягталсны дараа уг этгээдийг газар дээрээ нас барсан байдалтай олсон гэж яамнаас мэдээлжээ.

Албаныхан тэсрэх төхөөрөмжийн төрөл болон халдлагын сэдлийн талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

ОХУ-ын Мөрдөн байцаах хороо уг хэргийг хууль сахиулах байгууллагын алба хаагчийн амь насанд халдахыг завдсан болон тэсрэх төхөөрөмж хууль бусаар хадгалсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэж мэдэгдлээ.

2025 оны арванхоёрдугаар сард Москва хотын өмнөд хэсэгт сэжигтэй этгээдийг шалгах үеэр мөн дэлбэрэлт болж, хоёр цагдаа амиа алдаж байсан. Тухайн хэрэг нь хэдхэн хоногийн өмнө Оросын нэгэн генерал амиа алдсан хэргийн ойролцоо гарсан юм.

Москва Украинтай дөрвөн жил үргэлжилж буй дайны нөхцөлд Оросын армийн албан тушаалтнуудын эсрэг халдлага, аллага цөөнгүй гарсаар байна.

Энэ сарын эхээр Оросын цэргийн тагнуулын дээд албан тушаалтан буудуулж шархадсан бөгөөд Москва уг халдлагын ард Киевийг буруутгасан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28