Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
Б. Марал
2026-05-22
/
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд анх удаа зохион байгуулж буй “Монгол адуучин” үндэсний чуулганд 21 аймаг, сумдын 800 адуучин оролцож байна.

Чуулганаар “Дэлхийн адууны өдөр-Монгол Улсын санаачлага”, “Адуучдын өмнө тулгамдаж буй асуудал, гарц шийдэл”, “Адууны удмын санг хамгаалах, үүлдэр, угсааг сайжруулах”, “Малчны найман ногоон гарц, шийдэл”, “Морин хуур  урлал адуун соёлтой холбогдох нь”, “Адуу эмнэх арга ухаан” зэрэг сэдвээр илтгэл сонсож хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлэхдээ, адууны өв соёл, уламжлалыг цогцлоон хөгжүүлэхэд монголчууд асар их хувь нэмэр оруулсан учир түүнийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхийн төлөө дэлхийд манлайлах учиртайг тэмдэглэлээ.

Монгол адууны угшил гарлын түүх, арчилгаа маллагаа, өвчин эмгэгийг эмчлэх, уналга эдэлгээнд сургах, хурдан хүлгийг шинжин таних, адууны эдлэл хэрэглэл үйлдвэрлэх зэрэг адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид бол монгол адуучид гэдгийг онцоллоо.

Адууг эмнэн эмчлэх, адуугаа төрөл бүрийн эмчилгээ, сувилгаанд ашиглах арга зүйг орчин үеийн шинжлэх ухаантай хоршуулан хөгжүүлэх, эрдэмтэн судлаачидтай нягт хамтран ажиллах шаардлагатайг хэллээ.
Адууны өв соёл, уламжлалаа улам төгөлдөржүүлэн өвлүүлэн үлдээх өндөр үүрэг, хариуцлага үүрч яваагаа гүнээ ухамсарлах учиртайг хэлж, монгол наадмаа шударга, ёс дэгээр нь зохион байгуулах, өвлүүлэн уламжлуулахад уяачдын ёс жудаг, чин сэтгэл нэн чухал гэдгийг тэмдэглэлэж цаашид адууны удмын санг хадгалан хамгаалахад төр, засаг, ард түмэн,  ялангуяа уяачид, адуучид онцгой анхаарах ёстойг санууллаа.

Ерөнхийлөгч мөн Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн, Тод манлай уяач Батхүрэлийн Бат-Өлзий, Дорнод аймгийн Матад сумын малчин, Манлай уяач  Бат-Очирын Цэндбаатар нарт Гавьяат малчин цол хүртээлээ. Мөн нэр бүхий адуучид, уяачдыг төрийн дээд одон, медалиар шагналаа.

УИХ монгол үүлдэр омгийн адууны удмын санг хамгаалах зорилгоор үржлийн адуу, түүний үр, хөврөлийг импортлохыг 2026-2036 он хүртэлх хугацаанд зогсоох тогтоол баталсан. Мөн сүргийн тархац, үүлдэрлэг байдлыг бүс нутгаар гаргах, үржлийн адуунд удам зүйн үнэлгээ хийх, бүртгэлжүүлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, адуу судлал, төрөлжилт, ашиглалтыг нэгдсэн бодлогоор хөгжүүлэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны тогтолцоо бүрдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоод байна.

Дэлхийн 60 шахам сая адууны 9 орчим хувь буюу 5 сая гаруй нь манай улсад байдаг. Адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог юм. Дэлхийн адууны өдөртэй болох Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг  НҮБ-ын Ерөнхий Ассамблей өнгөрсөн онд хэлэлцэн баталсан нь хүн төрөлхтний түүхэнд адууны гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдлыг дэлхий дахин хүлээн зөвшөөрч буйн илрэл гэж болно.

Энэ дагуу улс орнууд Үндэсний их баяр наадмын өдөр буюу 7 дугаар сарын 11-ний өдөр Дэлхийн адууны өдрийг тэмдэглэж байх  юм. Манай улс ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад монгол наадам, морин хуур, хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйлээ бүртгүүлсэн. Мөн 2013 онд Хүй долоон худагт 10 мянган морьтны жагсаал, 4,000 хурдан морины уралдаан зохион Гиннест бүртгүүлээд байна.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28