Хээрийн дадлага сургуулийг зохион байгууллаа
Б. Марал
2026-05-22
/
Нийгэм

Хээрийн дадлага сургуулийг зохион байгууллаа

 

Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 01 албан даалгавар, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргын 2026.02.03-ны өдөр баталсан "Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гал түймэр унтраах, аврах анги, эрэн хайх, аврах анги, салбар, бүлгийн ой хээрийн гал түймэртэй тэмцэх бэлтгэл бэлэн байдлыг хангуулах нэгдсэн арга хэмжээний удирдамж"-ийн хүрээнд Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ой, хээрийн гал түймрийн үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл, ахуйн дүрмийг мөрдүүлэх, мэдлэг олгох зорилгоор “Ой, хээрийн гал түймэр унтраах”, "Гамшиг ослын голомтод ажиллах үеийн холбоо зохион байгуулалтыг хангах" хээрийн дадлага сургуулийг зохион байгууллаа. Дадлага, сургалтыг сургуулийн үеийн улбар шар кодтой “Цуглар” дохиогоор ажиллуулж, эхлүүллээ. 

 Ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд зориулсан хамгаалах тусгай хувцас, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, хээрийн үүргэвч, багаж хэрэгсэлд үзлэг шалгалт хийн, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар үүрэг чиглэл өгч ой хээрийн гал түймэр унтраах үеийн ажиллагаа, гамшиг ослын голомтод ажиллах үеийн холбоо зохион байгуулалтыг ханган дадлага сургалт явуулж гал түймрийн дуудлагаар үүрэг гүйцэтгэх алба хаагчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн зааварчилгааг уншиж танилцуулан алба хаагч нэг бүрээр баталгаа үйлдэж материалжуулан ажиллалаа. гэж  Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбараас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28