Мотокроссын
Б. Марал
2026-05-22
/
Соёл урлаг, спорт

Мотокроссын "Mongol Grandprix MX League 2026" лиг Монголд анх удаа болно

 

Мотокроссын "Mongol Grandprix MX League 2026" лигийг Монголд анх удаа зохион байгуулах гэж байгаа талаар МҮОХ-ны "Олимпик Хаус"-т мэдээлэл өглөө. Тодруулбал, ирэх сарын 6,7-нд Төв аймгийн Зуунмод хотын "Эрдэнэ уул" хэмээх газар тус уралдаан болох аж. Монголын автомашин, мотоциклын спортын холбооноос зохион байгуулж байгаа энэхүү гранпри нь манай мотокроссын спортын хөгжлийг шинэ шатанд гаргах зорилготой үндэсний хэмжээний лиг бөгөөд зуны турш нийт таван гараатайгаар зохион байгуулна.

Ирэх сарын 6-нд эхлэх эхний гарааг 450cc, 250cc, 85cc, 65cc, 50cc, нээлттэй ангиллаар явуулах бөгөөд мэргэжлийн болон өсвөрийн тамирчид болон сонирхогчид оролцох боломжтой. Лигээр 450сс буюу мэргэжлийн тамирчдын ангилалд багийн систем нэвтрүүлэх бөгөөд баг бүр үндсэн гурав, сэлгээний нэг тамирчинтай өрсөлдөнө. Гараа бүрд оноо цуглуулж, нийлбэр дүнгээр шилдэг тамирчид болон багуудыг тодруулах аж. Зохион байгуулагчдын мэдээлснээр тус лигийг зөвхөн спортын тэмцээн бус энтертайнмент фестиваль хэлбэрээр зохион байгуулах бөгөөд үзэгчдэд зориулсан шоу, хамтлаг, дуучдын тоглолт, нэмэлт эвентүүдийг үзүүлэх аж. Мэргэжлийн тамирчдын уралдах 450сс ангиллын таван гарааны нийт шагналын сан 200 сая төгрөг байна.

Монголын Автомашин, мотоциклын спортын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Ганзориг "Манай холбоо өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард хурлаа хийхдээ бүтцээ өөрчилж, дүрмээ өөрчилсөн. Автомашин, мотоцикл бол дэлхий дээр хамгийн олон үзэгчтэй, сонирхол татсан спорт. Тиймээс энэ спортыг Монголд хөгжүүлэх боломжтой гэж харж байна. Мотокросс манай улсад хөгжөөд 71 жил боллоо. Энэ гоё үзүүштэй спортыг мэргэжлийн түвшинд хүргэх зорилго тавьж, залуу тамирчдад од болох, амьдралаа шийдэх, цалинтай залгах ёстой. Үүнийг нь бид мэргэжлийн түвшинд нээж өгөхийг хүссэн" гэв.

Харин МАМСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Очирсүх "Шинэлэг уралдааныг зохион байгуулахаар бэлтгэлээ хангаад үндсэндээ дууслаа. Энэ жил 450сс ангиллыг ирэх оноос 250сс-г лигийн зарчмаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Тамирчдын хувьд нэлээд ач холбогдолтой уралдаан юм. Өмнө УАШТ зохион байгуулахдаа улсаас олгосон төсвийн хүрээнд л мөнгөн шагнал өгдөг байсан. Тэгвэл энэ удаа шагналын сан нэмэгдсэнээрээ онцлог" хэмээн ярилаа.

Тэгвэл Монгол Улсын гавьяат тамирчин Э.Халиунболд "Лигийн форматаар маш гоё тэмцээн зохион байгуулахаар болсныг сонсоод оролцохоор 10 хоногийн өмнө эх орондоо ирлээ. Багаараа бэлтгэлээ хийгээд жигдэрч байна. Сүүлийн жилүүдэд ралли төрлийн уралдаанд оролцлоо. Кроссоор уралдаагүй олон жил болжээ. 2019 оноос хойш кроссоор уралдаагүй гэхэд болно. 2023 онд нэг тэмцээнд оролцсоныг эс тооцвол одоо л долоон жилийн дараа дахин мото кроссоор уралдах гэж байна гэсэн үг. Сэтгэл их хөдөлж байна. Энэ сайхан тэмцээнийг зохион байгуулж байгаа хүмүүст баярласнаа илэрхийлье" хэмээв.

Мотокроссын анхдугаар лигт "Ямаха", "КТМ", "Гас Гас", "Номадик", "Кове" гэсэн таван баг оролцохоор мэдүүлэг өгчээ. Тэгвэл "Ямаха"-гийн зүгээс Япон, Филиппинээс легионер авчрахаар зэхэж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28