Б. Марал
2026-05-22
/
Улс төр

"Эрдэнэт үйлдвэр" гаалийн байгууллагуудтай хамтран экспортын зардлыг бууруулах асуудлаар хэлэлцлээ

 

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ гаалийн үйл ажиллагаанд үүсээд буй хүндрэл, зохицуулалтын зөрчлийг шийдвэрлэх зорилгоор Гаалийн ерөнхий газар, Геологийн судалгаа шинжилгээний төв, Орхон аймгийн Гаалийн газартай хамтарсан хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, Худалдан авах ажиллагааны газрын дарга С.Энхмандах болон гаалийн харилцаанд оролцогч нэгжүүдийн удирдлага, мэргэжилтнүүд, мөн Гаалийн ерөнхий газрын холбогдох газрын дарга нар, гаалийн улсын байцаагчид, ахлах мэргэжилтнүүд оролцов.

Хэлэлцүүлгээр экспортын гаалийн бүрдүүлэлт, лабораторийн шинжилгээ, цахим системийн уялдаа зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Эрдэнэт үйлдвэрийн зүгээс АМНАТ-ын тооцоололд үүсэж буй зөрүү, цахим системийн уялдааны алдаа, тохирлын гэрчилгээний цахим шилжилтийн хүндрэл, автомат анализаторын ашиглалт болон засвар үйлчилгээ, төлбөр тооцооны мэдээллийн хүртээмж зэрэг асуудлыг танилцуулж, 2024-2026 оны судалгаанд үндэслэн шийдвэрлэх санал боловсруулснаа хүргэв.

Мөн тус үйлдвэр 2023 онд гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн гэрчилгээ авснаас хойш худалдааг хөнгөвчлөх чиглэлд ахиц гарч байгааг онцоллоо. Тухайлбал, БНХАУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн 2016-2024 оны шинжилгээний дүнгээр экспортын баяжмал дахь зарим элемент зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-133 дахин бага болох нь тогтоогдсон тул 2025 оноос ачилт бүрд давтан химийн шинжилгээ шаардахгүй болсон байна. Үүний үр дүнд экспортын зардлыг жилд 620-630 мянган ам.доллароор бууруулах боломж бүрдсэн бөгөөд зэс, молибдены баяжмалыг тохирлын баталгаажуулалтаас чөлөөлбөл жил бүр 200 орчим сая төгрөг хэмнэх тооцоо гарчээ.

Харин Гаалийн ерөнхий газар төв лабораторийн шинэчлэл болон цахим шилжилтийн ажлын явцыг танилцуулж, үндэсний томоохон экспортлогч үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28