ХБНГУ-д инженер, техникийн чиглэлээр 100 оюутан суралцуулахаар хэлэлцэж байна
Б. Марал
2026-05-22
/
Нийгэм

ХБНГУ-д инженер, техникийн чиглэлээр 100 оюутан суралцуулахаар хэлэлцэж байна

Монгол Улсын Боловсролын сайдын орон тооны бус зөвлөх Д.Тэрбишдагва, Боловсролын ерөнхий газрын дарга, профессор Х.Тамир, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн ректор Б.Батцэнгэл болон албаны бусад төлөөлөгчид ХБНГУ-ын Саксони муж улсад ажиллаж, инженер техникийн ажилтан бэлтгэх чиглэлээр уулзалт, хэлэлцээрүүд хийж байна.

Айлчлалын хүрээнд Саксони муж улсын Шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлалын яам, болон холбогдох 5 их сургуулийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулав.

Монгол Улсын аж үйлдвэржилт, дижитал шилжилт, ногоон хөгжил, дэд бүтцийн шинэчлэлтэй уялдуулан олон улсын түвшний инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх боломжийг судлан хэлэлцэж байна.

Тус хөтөлбөр нь Монгол-Германы боловсролын хамтын ажиллагааны дараагийн 100 жилийн шинэ стратегийн эхлэл болох ач холбогдолтойг талууд онцоллоо.

Саксони муж улсын Шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлалын яамны Дээд боловсролын газрын дарга Walter Kuhme уулзалтын үеэр "Монгол Улс бол боловсролын хамтын ажиллагааны хамгийн чухал түншүүдийн нэг" болохыг онцолж, инженер техникийн чиглэлээр суралцах өргөн боломж байгаа" гэлээ.

Түүнчлэн Дрездэн HTW Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн зүгээс бакалаврын түвшинд Механик инженерийн хөтөлбөрт суралцагчдыг ирэх хичээлийн жилээс эхлэн элсүүлэх бүрэн боломжтойг мэдэгдэж Монголын талтай урт хугацааны хамтын ажиллагаа хөгжүүлэх саналыг илэрхийллээ.

Талууд Монгол-Германы боловсролын хамтын ажиллагааны 100 жилийн ойг тохиолдуулан 2026 онд эхний 100 оюутныг элсүүлж, хамтарсан хөтөлбөрийг эхлүүлэх талаар хэлэлцэж байгаа бөгөөд энэхүү санаачилга нь хоёр улсын боловсрол, технологи, инновац, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлэх чухал алхам болно гэж үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28