Шүүхийн байгууллагад ISO 27001:2022 олон улсын стандартыг нэвтрүүлнэ
Б. Марал
2026-05-21
/
Нийгэм

Шүүхийн байгууллагад ISO 27001:2022 олон улсын стандартыг нэвтрүүлнэ

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон гишүүд өнөөдөр (2026.05.21) “Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO 27001:2022 стандарт” сэдэвт танилцуулга, сургалтад хамрагдав.

Сургалтыг “АйТүүлс” ХХК-ийн зөвлөх удирдан явуулж, мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, эрсдэлийн үнэлгээ, байгууллагын процесс ажиллагаа, стратегийн бодлого, мэдээллийг хамгаалах аргачлал, стандартыг хэрэгжүүлэх үе шат болон ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мөн ISO 27001:2022 стандартыг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд анхаарах асуудал, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах арга зам, олон улсын сайн туршлагын талаар санал солилцов.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 90 дүгээр тушаалаар Шүүхийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах нэгдсэн бодлого, түүнд холбогдох эрх зүйн актын төслийг боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа билээ.

Олон улсын ISO 27001:2022 олон улсын стандартыг шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлснээр мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоо олон улсын жишигт нийцэж, шүүхийн бие даасан, тасралтгүй, найдвартай ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28