Олон нийтэд суурилсан эрт сэрэмжлүүлэх баг байгуулна
Б. Марал
2026-05-21
/
Нийгэм

Олон нийтэд суурилсан эрт сэрэмжлүүлэх баг байгуулна

 

Монголын улаан загалмай нийгэмлэг Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийг хэрэгжүүлж байна.

Уг төслийн дэмжлэгтэйгээр “Олон нийтэд суурилсан эрт сэрэмжлүүлэх систем” байгуулах сургалтыг Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд зохион байгуулж байна.

Сургалтыг ОУУЗУХСНХ-ны сургалтын аргачлалаар МУЗН-ийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газраас зохион байгуулж байгаа бөгөөд “Олон нийтэд суурилсан Эрт сэрэмжлүүлэх систем” байгуулах системийн бүрэлдэхүүн хэсэг болсон олон нийтийн сайн дурын идэвхитэн бэлтгэх зорилготой юм.

Мөн ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх газрын Ерөнхий инженер М.Батжаргал, Гадаргын усны судалгааны хэлтсийн Ерөнхий инженер Г.Болоржаргал нар "Цаг агаарын мэдээг хэрхэн ойлгох вэ", "Усны аюулт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээлэл" зэрэг сэдвээр мэдээлэл өгч байна.

Сургалтын үр дүнд Дунд шатны хорооны дэргэд олон нийтэд суурилсан Эрт сэрэмжлүүлэх баг байгуулагдах юм.

Сургалтад төсөл хэрэгжиж буй Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь аймгийн Дунд шатны хороо, Анхан шатны хорооны сайн дурын идэвхтэн, олон нийтийн Гамшигтай тэмцэх багийн нийт 120 гаруй төлөөлөл хамрагдана.

Тавдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Дарви, Цогт сум, тавдугаар сарын 21-22- ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Баяндалай, Ноён сумын сум, багийн удирдлага, Дунд шатны хороодын арга зүйч, сайн дурын идэвхтэн, малчдын төлөөллөөс нийт 60 оролцогч сургалтад хамрагдаж байна гэж Монголын улаан загалмай нийгэмлэгээс мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28