“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв
Б. Марал
2026-05-21
/
Улс төр

“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар ирүүлсэн 200 гаруй саналыг дэмжих эсэхийг шийдвэрлэв

 

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр Р.Сэддорж, Л.Соронзонболд, П.Батчимэг, Н.Батсүмбэрэл, Р.Батболд, Ц.Баатархүү, Б.Түвшин, Х.Булгантуяа, Б.Заяабал, Г.Уянгахишиг, А.Ундраа, Д.Үүрийнтуяа, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат, Г.Очирбат, Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан, З.Мэндсайхан, Б.Уянга, Б.Пунсалмаа, С.Цэнгүүн нарын 21 гишүүн хүрэлцэн ирж, 65.6 хувийн ирц бүрдсэнээр 10.24 цагт эхэлж, “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэг буюу урд өдөр эхлүүлсэн санал хураалтыг үргэлжлүүлэн явууллаа.

Улсын хөгжлийн төлөвлөгөөний төсөлд шинээр нэмж тусгуулахаар УИХ-ын гишүүдээс 206 гаруй саналыг Ажлын хэсэгт ирүүлжээ.

Тэдгээр саналд голчлон орон нутагт улсын төсвөөр ирэх онд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг тусгасныг дэмжих эсэхийг санал хурааж шийдвэрлэсэн юм.

Гишүүд 2027 онд аймаг, сумдад эмнэлэг бариулах, эмнэлгийн тоног төхөөрөмж шинээр авах, аялал жуулчлал хөгжүүлэх зам харгуйг барих, хилийн шинэ боомт нээх, сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, цахилгаан дамжуулах агаарын шугам, барилга байгууламж босгох зэрэг олон асуудлаар санал гаргасныг хуралдаан даргалагч Р.Сэддорж, Л.Соронзонболд нар нэг бүрчлэн уншиж танилцуулан, санал хураалаа.

Байнгын хорооны хуралдаан даргалагч УИХ-ын гишүүдээс тогтоолын төсөлд дэвшүүлсэн эдгээр санал Ажлын хэсгийн хуралдаанаар дэмжигдээгүйг онцолсон. Хэлэлцүүлгийн явцад санхүүжилт хүссэн төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалттай холбогдож гаргасан саналаа тайлбарлах боломжийг гишүүдэд олголоо. Харин Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр улсын төсвийн хөрөнгөөр ирэх онд шинээр ямар нэг бүтээн байгуулалт хийх боломжгүй байгаа талаар танилцуулаад байгаа юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2027 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдээс 3.6 их наяд төгрөгийн санхүүжилт шаардсан 206 төсөл, хөтөлбөрийг тусгуулахаар санал оруулж ирсэн нь ТЭЗҮ хийгдээгүй, эдийн засгийн бодит тооцооллоос ангид, санхүүжүүлэх эх үүсвэр тодорхой бус, зөвхөн одоо хэрэгжиж байгаа хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд 2.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлэх боломжтой хэмээн онцолсон. Мөн цаашид аливаа төсөл, хөтөлбөрийг эдийн засгийн бодит үр өгөөж, нэн шаардлагатай эсэхээр нь эрэмбэлэн, үе шаттай хэрэгжүүлэх нь оновчтой гэж тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр дурдсан. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо энэ өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн хавсралтуудад тусгуулахаар гишүүдээс гаргасан саналуудыг дэмжих эсэхийг нэг бүрчлэн хэлэлцлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28