Тэтгэврийн асуудлаар Унгарт буй Монгол Улсын иргэдэд мэдээлэл өглөө
Б. Марал
2026-05-21
/
Нийгэм

Тэтгэврийн асуудлаар Унгарт буй Монгол Улсын иргэдэд мэдээлэл өглөө

 

Элчин сайдын яамны консул М.Мөнхзаяа Унгар Улсын Тэтгэврийн ерөнхий газрын албан хаагчидтай уулзаж, Унгар Улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд тэтгэвэр тогтоолгоход гардаг асуудлаар санал солилцож, мэдээлэл авав. Тус уулзалтын мөрөөр иргэдэд дараах мэдээлэл, зөвлөмжийг хүргүүлж байна. Монгол Улс, Унгар Улсын хооронд байгуулсан нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг 2011 оны зургадугаар сарын 10-ны өдөр байгуулж, хоёр тал соёрхон баталснаар 2012 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж байгаа.

    Хэлэлцээрээр хоёр талын хууль тогтоомжийн дагуу шимтгэл төлсөн давхардаагүй хугацааг нэгтгэн тооцуулах Монгол Улсын болон Унгар Улсын хууль тогтоомжийн дагуу шимтгэл төлсөн хугацааны дагуу тус улсад тэтгэвэр тогтоох, олгох харилцааг зохицуулж байна. Хэлэлцээрт тэтгэврийн даатгалын сангаас олгох өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр хамаарч байна. Монгол Улсын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу 2025 онд 22 ба түүнээс дээш жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.

    Монгол Улсад 14 жил, Унгар Улсад 21 жил нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан, 60 нас хүрсэн Монгол Улсын иргэнд тэтгэвэр тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэврийн нийт 35 жилийн нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тогтоож, үүнээс Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажилласан 14 жилд ногдох тэтгэврийг тооцож Монгол Улсын тэтгэврийн даатгалын сангаас, Унгар Улсын хууль тогтоомжид заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох нөхцөл /нас/-ийг хангасан тохиолдолд 21 жилд ногдох тэтгэвэрээ унгарын талаас авах боломжтой юм.

Унгар Улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэн уг хугацаандаа Монгол Улсын тэтгэврийн даатгалд сайн дураар даатгуулан Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол тухайн давхардсан хугацаа нь Унгар Улсад өндөр насны тэтгэвэр тогтоох хугацаанд тооцогдохгүй болно.Харин Унгар Улсын хууль тогтоомжийн дагуу 1957 он болон түүнээс хойш төрсөн иргэд хүйсээс хамаарахгүй 65 насандаа тэтгэвэр тогтоолгоно. Хэрэв 40 ажилласан жилийн хугацаа 40 жилийг давсан бол эмэгтэйчүүд 65 наснаас өмнө тэтгэвэр тогтоолгох боломжтой.

    Будапешт хотод байрлах Тэтгэврийн ерөнхий газрын Олон улсын хэрэг хариуцсан хэлтэс нь гадаад иргэдийн тэтгэвэр тогтоох асуудлыг бүрэн хариуцан ажилладаг байна. 2011 онд хоёр талт хэлэлцээр байгуулагдснаас хойш Монгол Улсын 363 иргэн тэтгэвэр, тэтгэмж авах хүсэлт гаргасан бөгөөд үүний 92 хувийг эерэгээр шийдвэрлэсэн байна. Түүнчлэн 2026 оны тавдугаар сарын 13-ны өдрийн байдлаар өндөр насны болон тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох Монгол Улсын 10 иргэний хүсэлт шийдвэрлэлтийн явцдаа байна.

    Монгол Улсын иргэний аливаа хүсэлт өргөдлийг шийдвэрлэхдээ Монгол Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлэл, лавлагаа хүсдэг тул энэ нь өргөдөл хүсэлтийн шийдвэрлэлт удаашрах нэг үндэс болдог байна. Хэрэв өргөдөл гаргагч Унгар Улсын орон нутгаас хүсэлт гаргаж байгаа нөхцөлд тус хүсэлтийг Будапешт хот руу уламжилж, шийдвэрлэдэг тул цаг хэмнэх үүднээс Монгол Улсын иргэд хүсэлтээ Будапешт дахь төв оффист шууд гаргах боломжтой гэдгийг мэдээлэв. Хоёр улсын эрх зүйн орчин, тэр дундаа тэтгэвэр тогтоох насны хязгаар зөрүүтэй байгаа нь хүндрэл дагуулж байгааг тул иргэдийн зүгээс анхаарах хэд хэдэн асуудал байгааг онцлов.

     Унгар Улсын хуулийн дагуу өөр улсад тэтгэврээ тогтоолгосон бол тухайн иргэнийг албан ёсоор тэтгэврийн насны хүн гэж тооцно. Иймд эх орондоо тэтгэвэр тогтоолгосноосоо хойш ажилласан жилийг Унгар Улсад тэтгэвэр тогтоолгоход тооцох боломжгүй тул Монголд тэтгэврээ тогтоолгохдоо үүнийг анхаарах шаардлагатай байна. Хэрэв Монгол Улсад тэтгэврээ тогтоолгосны дараагаар Унгар Улсад хөдөлмөр эрхэлж байгаа бол ажил олгогчдоо болон Унгар Улсын тэтгэврийн газарт заавал мэдэгдэх шаардлагатай. Ингэснээр ажил олгогч болон ажилтан тэтгэврийн даатгал төлөх шаардлагагүй болдог. Гэтэл тэтгэвэрт гарсан тухайгаа мэдэгдээгүй улмаас шаардлагагүй татвар төлж, иргэд болон ажил олгогчид хохирч байна.

   Ажил олгогчдоо болон Тэтгэврийн газар мэдэгдсэн хэдий ч тэтгэврийн татвар төлсөн хэвээр байгаа бол Унгар Улсын Татвар, гаалийн газар хүсэлт өргөдөл гаргаж, төлсөн татвараа 5 жил хүртэлх хугацаагаар буцаан авах боломжтой. Хэрэв Монгол Улсын иргэд ажил олгогчийн алдаатай үйлдлийн улмаас Унгар Улсад ажилласан жилээ дутуу бодуулж, тэтгэвэр тогтоолгосон бол дараах нотлох баримтыг цуглуулж, ажилласан жилийг нөхөн тооцох асуудлаар Унгар Улсын Тэтгэврийн даатгалын ерөнхий газрын Олон улсын хэрэг хариуцсан хэлтэст хүсэлт өргөдөл гаргах боломжтой.

    Үүнд 1992 оныг хүртэл Унгар Улсад хөдөлмөрийн книжкa ашигладаг байсан бол 1992 оноос хойш одоог хүртэл нийгмийн даатгалын дэвтэр ашиглаж байгаа тул энэхүү дэвтэр байгаа тохиолдолд 1997.12.31-ний өдрийг хүртэлх хөдөлмөр эрхэлсэн асуудлыг гэрчийн мэдүүлэг байгаа тохиолдолд, 1998.01.01-ний өдрөөс хойшх хугацаанд ажилласан гэдгээ нотлохын тулд хөдөлмөрийн гэрээ, хөрөнгө оруулгын албан татвар төлсөн тухай мэдүүлэг, цалин хөлс авч байсан хүснэгт /сар болгоны бохир болон цэвэр цалин гаргасан байх/ зэрэг нотлох баримт бичиг байгаа тохиолдолд холбогдох хүсэлт өргөдөл гаргах боломжтой.

    Хэрэв Таны хүсэлт өргөдөл нааштайгаар шийдвэрлэгдэж, ажилласан жилийг нэмж, тэтгэвэр дахин тогтоох тохиолдолд тэтгэврийн зөрүүг зургаа хүртэлх сараар бодож, олгох боломжтой байдаг байна. Иргэд Та бүхэн тэтгэвэр, тэтгэмжийн талаар тодорхой мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол Элчин сайдын яамны конcултай /манай Facebook page хуудасны чатаар, +36 1212 5731 утсаар болон mongolemb1@gmail.com хаягаар/ холбогдох, цаг товлож уулзах боломжтой.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28