Гадаад худалдааны тэнцэл 906.5 сая ам.долларын ашигтай гарлаа
Б. Марал
2026-02-24
/
эдийн засаг

Гадаад худалдааны тэнцэл 906.5 сая ам.долларын ашигтай гарлаа

 

 Монгол Улс энэ оны нэгдүгээр сард 105 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 2.6 тэрбум ам.доллар боллоо.

Үүнээс экспорт 1.7 тэрбум, импорт 843.0 сая ам.доллар болж, төлбөрийн тэнцэл 906.5 сая ам.долларын ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 30.7 хувь буюу 608.9 сая, экспорт 71.6 хувь буюу 730.2 сая, тэнцэл 16.5 дахин буюу 851.5 сая ам.доллароор нэмэгдэж, импорт 12.6 хувь буюу 121.3 сая ам.доллароор багасжээ.

Экспорт нэмэгдэхэд зэсийн хүдэр ба баяжмал 462.3 сая, нүүрс 167.6 сая, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 95.5 сая, лаазалсан махан бүтээгдэхүүн 8.3 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ. Харин жоншны хүдэр ба баяжмал 15 сая, цайрын хүдэр болон баяжмал 6 сая, боловсруулаагүй газрын тос 5.6 сая, молибдений хүдэр, баяжмал 2.5 сая ам.доллароор багассан байна.

Импорт өмнөх оны мөн үеийнхээс багасахад суудлын автомашин 73.1 сая, ачааных 36.1 сая, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги 17.6 сая, дизелийн түлш 13 сая, бульдозер, экскаватор 7.5 сая ам.доллароор буурсан нь нөлөөлжээ. Харин автобензин 26.8 сая, азотын бордоо 5.8 сая, тунгаар савласан эм 3.5 сая ам.доллароор нэмэгдсэн байв.

Түүнчлэн, экспорт энэ оны нэгдүгээр сард өмнөх сарынхаас 11 хувь буюу 215.2 сая, импорт 23.8 хувь буюу 263.9 сая ам.доллароор тус тус багаслаа. Экспортын 96.7 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл гоёлын зүйлс, үндсэн төмөрлөг, харин импортын 72 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан болон тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28