Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
Б. Марал
2026-05-20
/
Нийгэм

Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье

 

Гар, хөл, амны өвчний тохиолдол нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 5 дахин өссөн байна.Гар, хөл, амны өвчин нь энтеровирусээр үүсгэгддэг, бага насны хүүхдүүдийн дунд амархан тархдаг халдварт өвчин юм.

Халдвар хэрхэн дамжих вэ?

  1. Бохир гар, өтгөн-амны замаар
  2. Шүлс, хамар хоолойн шүүрэл, цэврүүний шингэнээр
  3. Вирусээр бохирлогдсон тоглоом, аяга халбага, алчуур, хаалганы бариул, ширээ сандал зэрэг эд зүйлсээр
  4. Ойрын хавьтал болон амьсгалын замын дуслаар

Илрэх шинж тэмдэг

  1. Халуурах
  2. оолой өвдөх, хоолонд дургүй болох
  3. Амны хөндий, хэл, буйл, завьж орчимд өвдөлттэй шарх, тууралт гарах
  4. Гарын алга, хөлийн ул, хурууны завсар, заримдаа өгзөг орчимд улаан толбо, гүвдрүү, цэврүүт тууралт гарах
  5. Бие сулрах, уйлагнах, шингэн уух дургүй болох
  6. Зарим хүүхдэд гүйлгэх шинж илэрч болно.
  7. Өвчний нууц үе ихэвчлэн 3–6 хоног байдаг. Өвчний эхний 7 хоногт халдвар тараах эрсдэл өндөр бөгөөд вирус өтгөнөөр хэдэн долоо хоногийн турш ялгарч болдог тул гарын ариун цэвэр маш чухал.

Дараах шинж илэрвэл яаралтай эмчид хандана уу

Халууралт 2 ба түүнээс дээш хоног үргэлжлэх

  1. Хүүхэд шингэн ууж чадахгүй болох
  2. Ам хуурайших, шээс цөөрөх, уйлахад нулимс гарахгүй байх
  3. Олон удаа бөөлжих, ойр ойрхон гүйлгэх
  4. Унтаарах, сулрах, сэрэхдээ муудах
  5. Амьсгаадах, татах, хүзүү хөших
  6. Тууралт идээлэх, шархлах, улайж хавдах
  7. Ихэнх тохиолдолд өвчин хөнгөн явцтай, 7–10 хоногт эдгэрдэг. Гэхдээ бага насны хүүхэд, шингэн ууж чадахгүй байгаа хүүхэд, өндөр халуунтай хүүхдийг заавал эмчийн хяналтад байлгана.

Гэрийн нөхцөлд хэрхэн асрах вэ?

  1. Хүүхдийн гарыг савандаж тогтмол угаалгах
  2. Ус, хярам, шингэн зүйлийг ойр ойрхон бага багаар уулгах
  3. Бантан, зутан, шөл зэрэг зөөлөн, бүлээн хоол өгөх
  4. Хийжүүлсэн ундаа, чихэр ихтэй зүйл, халуун ногоотой болон давс ихтэй хоол өгөхгүй байх
  5. Хөвөн даавуун, зөөлөн хувцас өмсгөх
  6. Хүүхдийг цэвэр байлгах, тууралтыг үрж цочроохгүй байх
  7. Өрхийн эмчээс зөвлөгөө авч, шаардлагатай үед үзүүлэх
  8. Халуун бууруулах, өвдөлт намдаах эм болон тууралтад түрхэх бэлдмэлийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.

Урьдчилан сэргийлэх энгийн аргууд

  1. Гараа савандаж сайтар угаах
  2. Хүүхдийн тоглоомыг тогтмол угааж, цэвэрлэх
  3. Хаалганы бариул, ширээ, сандал, шал, угаалтуур, суултуур зэрэг хүрэлцдэг гадаргууг тогтмол цэвэрлэж, халдваргүйжүүлэх
  4. Аяга, халбага, алчуур, угж, тоглоомыг бусадтай хуваалцахгүй байх
  5. Өрөө тасалгааг тогтмол агааржуулах
  6. Өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх
  7. Түүхий ус уухгүй, баталгаатай ус хэрэглэх
  8. Өвдсөн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулахгүй, гэрт нь асарч, бусад хүүхдээс тусгаарлах

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28