Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу
Б. Марал
2026-02-24
/
Соёл урлаг, спорт

Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу "Эзэн улаан бодон" баатарлаг тууль хайллаа

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай" 2019 оны 13 дугаар зарлигийн дагуу XVII жарны гал морин жилийн Хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр "Эзэн улаан бодон" баатарлаг тууль хайллаа.

"Чингис хаан" үндэсний музейд болсон ёслолыг Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн нээж үг хэллээ.

Тэрбээр монгол соёл иргэншлийг үүсгэн цогцлоож, даян дэлхийд Монголын амар амгаланг тогтоосон, эртний язгуур түүхтэй, давтагдашгүй баялаг соёлтой ард түмний бүтээсэн агуу туурвилуудын нэг нь баатарлаг тууль гэдгийг онцоллоо.

Мөн баатарлаг туульсын агуулга, ач холбогдлыг таньж ойлгох, түгээн дэлгэрүүлэх, өв соёлоо хүндэтгэн дээдлэх, хадгалах, уламжлуулан хамгаалахын чухлыг хэлж, үүнд идэвх санаачилгатай оролцож байгаа байгууллага, эрдэмтэн судлаач, оюутнуудад талархал илэрхийллээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж, Э.Баатаржав нар "Алтан магтаал"-ыг бүрэн эхээр нь хайлсны дараа төрийн залгамж хэлхээ тасаршгүй, түмэн олон амгалан байхыг бэлгэдсэн агуулга бүхий "Эзэн улаан бодон" тууль хайллаа.

Монгол тууль хайлах зан зүйл, туулийн хэлхээ холбоо, уг үндсийн тухай ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тууль судлаач, доктор Т.Баясгалан, МУБИС-ийн Багшийн сургуулийн Монгол хэл, нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, тууль судлаач, доктор Б.Нанжид нар тайлбарлалаа.

Баатарлаг тууль хайлах ёслолыг "Чингис хаан" үндэсний музей, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим хамтран зохион байгууллаа.

Монгол туулийг ЮНЕСКО 2009 онд "Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт"-д бүртгэн, түүний үнэ цэнийг дархалж, хүн төрөлхтний соёлын өв сангийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэдгийг зөвшөөрч, дэлхий дахинд баталгаажуулсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28