Их Британи Оросын газрын тосоор үйлдвэрлэсэн түлш импортлохыг зөвшөөрлөө
Б. Марал
2026-05-20
/
Дэлхий

Их Британи Оросын газрын тосоор үйлдвэрлэсэн түлш импортлохыг зөвшөөрлөө

 

Их Британийн эрх баригчид гуравдагч орнуудад Оросын газрын тосоор үйлдвэрлэсэн дизель түлш болон нисэх онгоцны түлшийг импортлохыг зөвшөөрчээ. Энэ тухай тус улсын Засгийн газрын цахим хуудсанд мягмар гарагт мэдээлсэн байна. Ингэснээр одоогийн мөрдөж буй хоригийг тойрон гарч, Оросоос гаралтай газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох боломжтой болох юм.

Их Британийн засгийн газраас олгосон уг зөвшөөрөл нь тавдугаар сарын 20-ны өдрөөс хэрэгжиж эхэлжээ. Энэхүү лиценз нь хугацаагүй бөгөөд зарим үед дахин нягталж байх аж. Ираны дайны улмаас Их Британид түлшний үнэ нэмэгдсэн нь засгийн газарт ирэх шахалтыг улам бүр нэмэгдүүлсэн байна.

Их Британийн эрх баригчдын энэхүү шийдвэр нь АНУ-ын гаргасан ижил төстэй шийдвэрийн дараа гарч байна. АНУ-ын эрх баригчид Оросын газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнийг далайгаар нийлүүлэх, худалдах тусгай зөвшөөрлийн хугацааг тавдугаар сарын 18-нд сунгасан юм. АНУ-ын Сангийн яамнаас мэдээлснээр, энэхүү түр зуурын зөвшөөрөл нь Ираны дайны улмаас нийлүүлэлт тасалдаж, хамгийн их хохирол амссан орнуудыг дэмжих зорилготой ажээ.

Харин Их Британийн засгийн газар Оросын шингэрүүлсэн хийг далайгаар тээвэрлэх зөвшөөрлийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл олгосон байна.

Оросын арми Украинд цэргийн ажиллагаа явуулж эхэлсний дараа буюу 2022 онд Оросоос газрын тос, нүүрс импортлохыг Их Британи хориглосон юм. Мөн 2025 оны 10 дугаар сард Оросын “сүүдрийн флот”-ын эсрэг өргөн хүрээтэй багц хориг арга хэмжээ авсны зэрэгцээ Оросын газрын тосоор гуравдагч орнуудад үйлдвэрлэсэн нефтийн бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28