ХЗДХ-ийн сайд БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага Койка-тай хамтран ажиллах талаар санал солилцлоо
Б. Марал
2026-05-20
/
Улс төр

ХЗДХ-ийн сайд БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага Койка-тай хамтран ажиллах талаар санал солилцлоо

 

Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Амарсайхан \2026.05.19\  БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн Суурин төлөөлөгч Жо Хэн-Лан болон КОЙКА-гийн дэд суурин төлөөлөгч Жон Ин Ён нарыг хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.

 

Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан КОЙКА нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн хөгжлийн түнш байгууллага гэдгийг онцолж, хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ.

 

Уулзалтаар талууд БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-тай Монгол Улсад “Нийтийн хэв журам, аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх” чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох, хоёр улсын хууль зүй, дотоод хэргийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, туршлага солилцох, боловсон хүчнийг бэлтгэх, шүүх шинжилгээний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах талаар харилцан санал солилцов.

 

БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн Суурин төлөөлөгч Жо Хэн-Лан Хууль зүй, дотоод хэргийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

 

БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-нь Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулаад 31 жил болж байгаа бөгөөд боловсрол, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарт ажиллаж, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. гэж Хууль Зүй Дотоод Хэргийн Яамнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28