Б. Марал
2026-05-20
/
Нийгэм

"Малчин цэрэг" сургалтыг хэрэгжүүлэхээр болов

 

Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн 2026 оны дөрөвдүгээр хуралдаанаар “Цэргийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцэн дэмжлээ. Уг төслөөр одоо мөрдөгдөж буй хуулийн 60 орчим хувьд нэмэлт, өөрчлөлт оруулж, цэргийн албаны тогтолцоо, хүний нөөц, цэргийн цол, дүйцүүлэх алба, цэрэг татлагын зохион байгуулалтыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулаад байна.

Цэргийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд улс орны нийгмийн хэрэгцээ, тэр дундаа хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор иргэний цэргийн үүргийг хэрэгжүүлэх хэлбэрт дараах гол өөрчлөлтүүдийг тусгажээ.

Алслагдсан бүс нутагт нийгмийн зайлшгүй хэрэгцээт багш, эмч зэрэг эрэлттэй мэргэжлээр очиж 3 жил ажилласан иргэдийг цэргийн дүйцүүлэх албыг хаасанд тооцох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр хаасан иргэд заавал цэргийн мэргэжлийн сургалтад хамрагддаг журамтай болно.

“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын эрх зүйн зохицуулалтыг өргөжүүлж, уг хөтөлбөрт хамрагдах оюутанд хугацаат цэргийн алба хаагчтай адил байлдагч, ахлах байлдагч, дэд түрүүч цол олгохоор тусгасан.

Орон нутгийн онцлогт тохирсон "Малчин цэрэг" сургалтыг хэрэгжүүлэхээр тусгалаа.Гадаадын цэргийн мэргэжлийн сургуульд суралцсан хугацааг ажилласан жилд тооцож, цэргийн цол олгох нөхцөлийг бүрдүүлнэ.

Мөн хуулийн төслөөр бидний нэрлэж заншсан “Төв дамжин” буюу цэрэг татлагын төв гэсэн шинэ бүтцийг хуульчилж, цэрэг татлага, эрүүл мэндийн үзлэг, цэргийн хуваарилалтыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр тусгаад байна.

Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдаанаар тус хуулийн төслийг хэлэлцэж Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Д.Ганхуяг тэргүүтэй зөвлөлийн гишүүд асуулт асууж, санал дэвшүүлсэн юм.

Ингэснээр зөвлөлийн гишүүд хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хуулийн үзэл баримтлалыг эцэслэн, холбогдох яамдаар батлуулах, цаашид Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр тогтов.

Тус шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар цэргийн алба хаах эрх зүйн орчин боловсронгуй болж, цэрэг татлага, хуваарилалт, цэргийн цол, хяналтын тогтолцоо илүү тодорхой, улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттай болох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28