Элчин сайд Н.Энхтайван Унгар Улсын “OIF”-ын Гөмбөш Шандортой уулзав
Б. Марал
2026-05-20
/
Нийгэм

Элчин сайд Н.Энхтайван Унгар Улсын “OIF”-ын Гөмбөш Шандортой уулзав

 

Элчин сайд Н.Энхтайван Унгар Улсын Гадаад иргэдийн асуудал эрхэлсэн газар “OIF”-ын ерөнхий захирал, хошууч генерал Гөмбөш Шандортой танилцах уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар болон Унгар Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эрх зүйн статусын тухай мэдээлэл авч, санал солилцов.

    Унгар Улсын Засгийн газраас 2026 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гуравдагч улсаас (Европын Холбооны гишүүн орнуудаас бусад) хөдөлмөрийн гэрээт болон зочин ажилтан авахыг түр хугацаагаар зогсоож, Унгар Улсын “Гуравдагч улсын иргэдийн нэвтрэх болон оршин суухтай холбоотой ерөнхий дүрмийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж эхлэхээр болсон тухай мэдээлэв.

Энэ хүрээнд иргэдэд дараах мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байна.  “Гуравдагч улсын иргэдийн нэвтрэх болон оршин суухтай холбоотой ерөнхий дүрмийн тухай” хуулийн дагуу Монгол Улсын иргэд 2024.01.01-ний өдрөөс эхлэн Унгар Улсад хөдөлмөрийн гэрээт болон зочин ажилтны виз мэдүүлэх боломжгүй болсон тул шинээр хэрэгжих хязгаарлалт нь Монгол Улсын иргэдэд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй.

    Унгар Улсын их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд ямар нэгэн өөрчлөлтгүй виз мэдүүлэх, оршин суух эрхээ сунгуулах боломжтой.  Унгар Улсад албан ёсоор (зочин ажилтан, хөдөлмөрийн гэрээт, гэр бүл нэгтгэл г.м.) оршин сууж буй иргэд бичиг баримтаа холбогдох журмын дагуу сунгуулах боломжтой. Бичиг баримт мэдүүлэхдээ хууль, дүрэм журмын дагуу тавьж буй шалгуурыг сайтар хангаж, мэдээллээ үнэн зөв бөглөхөд онцгой анхаарал хандуулах шаардлагатай.

    Тухайлбал, бичиг баримт сунгуулах асуудлыг хугацаанаас нь хожимдуулахгүй байх, эсхүл бичиг баримтын бүрдлийг сайтар шалгаж хүлээлгэн өгөх зэрэгт анхаарал хандуулахыг хүсье. Учир нь жижиг ч гэсэн захиргааны, процедурын зөрчил гаргасан гуравдагч орны иргэдийн бичиг баримтыг сунгах боломжгүй болж, шууд нутаг буцаахаас өөр арга байхгүй гэдгийг онцгойлон анхааруулсан болно.

    Одоогийн байдлаар “Гуравдагч улсын иргэдийн нэвтрэх болон оршин суухтай холбоотой ерөнхий дүрмийн тухай” хуульд ямар нэмэлт, өөрчлөлт орох нь тодорхойгүй байгаа тул тус Элчин сайдын яамны зүгээс цаашид энэ талаар тухай бүр шинэ мэдээ, мэдээлэл оруулахад онцгой ач холбогдол өгч ажиллах болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28