АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп худалдааны хэлэлцээрээс ухарсан орнуудад өндөр татвар ногдуулахаа мэдэгдлээ
Б. Марал
2026-02-24
/
Дэлхий

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп худалдааны хэлэлцээрээс ухарсан орнуудад өндөр татвар ногдуулахаа мэдэгдлээ

 

АНУ-ын Дээд шүүхээс улс орнуудад тогтоосон тарифыг нь хүчингүй болгосны дараа Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр буюу даваа гарагт мэдэгдэл хийлээ. Тэрбээр АНУ-тай саяхан байгуулсан худалдааны хэлэлцээрээсээ ухарсан улс орнуудад худалдааны бусад хууль тогтоомжийн дагуу илүү хатуу, өндөр хэмжээний татвар ногдуулна гэж анхааруулжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн энэхүү гэнэтийн алхам нь дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал үүсгэж, хөрөнгийн зах зээлийн уналтад хүргэлээ. Тэрбээр тусгай зөвшөөрлийн хураамж шинээр нэмж ногдуулж магадгүй гэдгийг өөрийн "Truth Social" олон нийтийн сүлжээгээр дамжуулан худалдааны түнш орнууддаа анхааруулсан байна.

"Дээд шүүхийн утгагүй шийдвэрийг далимдуулан "тоглоом тоглох" хүсэлтэй, АНУ-ыг олон жилийн турш "луйвардаж" ирсэн улс орнууд саяхан тохиролцсоноос ч илүү өндөр татвар, хатуу нөхцөлтэй нүүр тулах болно. ХУДАЛДАН АВАГЧИД АНХААР!!!" хэмээн бичжээ.

Дээд шүүхээс "Онцгой байдлын үеийн эдийн засгийн эрх мэдлийн тухай хууль"-д үндэслэн тогтоосон тарифыг нь хүчингүй болгосон боловч Ерөнхийлөгч өөр эрх зүйн хүрээнд "илүү хүчтэй, хатуу бөгөөд хуулийн баталгаатайгаар" татвар ногдуулах боломжтой гэж Д.Трамп мэдэгдсэн байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Европын парламент өчигдөр буюу даваа гарагт Брюссель хотноо хуралдаж, АНУ-тай байгуулах худалдааны хэлэлцээрийн талаарх санал хураалтыг хойшлуулахаар шийдвэрлэжээ. Учир нь Д.Трамп бүх улс орны импортын бараанд 15 хувийн түр татвар шинээр ногдуулахаа зарлаад байгаа юм.

Уг хэлэлцээрээр Европын Холбооны бараа бүтээгдэхүүнд АНУ 15 хувийн татвар ногдуулахаар, харин хүнс, онгоцны эд анги, чухал ашигт малтмал, эм, эмийн бүтээгдэхүүн зэрэг стратегийн чухал барааг татвараас чөлөөлөхөөр тусгасан байв. Үүний хариуд Европын Холбоо АНУ-ын аж үйлдвэрийн барааны татварыг цуцлахаар төлөвлөж байжээ.

Д.Трамп эхэндээ 1974 оны Худалдааны тухай хуулийн 122 дугаар хэсэгт заасны дагуу түр татварыг 10 хувиар тогтоосон хэдий ч өнгөрсөн бямба гарагт хуулиар зөвшөөрөгдөх дээд хэмжээ буюу 15 хувьд хүргэж нэмэгдүүлсэн байна. Шинэ тариф өнөөдөр буюу мягмар гаргийн 00:01 цагаас хэрэгжиж эхэлснээр АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын алба шүүхээс хууль бус гэж үзсэн "Онцгой байдлын үеийн эдийн засгийн эрх мэдлийн тухай хууль"ийн татварыг хураахаа албан ёсоор зогсоох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28